Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав

     Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ази-Номхон далайн орнуудын 19 дүгээр чуулганд оролцож байгаа Авсрали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинс тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.     

Австралийн төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд тус улсад болсон үерийн улмаас хүний амь нас эрсдэж, эд материалын их хохирол учирч байгаад эмгэнэл илэрхийлэв. Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд Австрали Улс өндөр түвшний төлөөлөгчдөө оролцуулж байгаад Ерөнхий сайд талархаж, хоёр талын харилцаа, ялангуяа парламент хоорондын харилцаа идэвхжиж байгааг тэмдэглэв.  Хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлалаа тогтмолжуулж үргэлжлүүлэх, бүс нутаг, Зүүн хойд Азийн асуудлаар бие биеэ харилцан дэмжиж ажиллах нь чухал. Монгол Улс Австралитай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгөн Элчин сайдын яамаа Канберра хотод ажиллуулж байгаагийн адил австралийн тал ойрын үед Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.       

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сурч, боловсрол эзэмших монголчуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, тус улсын Засгийн газар хөгжлийн албан ёсны тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөнд талархал илэрхийлэв.  Боловсрол, хөдөө аж ахуй, стандартчилал, уул уурхай гээд олон салбарт  Австрали Улстай  хамтарч ажиллах, туслалцаа, дэмжлэг авч, туршлага судлах сонирхолтай байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.  Ази-Номхон далайн орнуудын парламентын төлөөлөгчид Улаанбаатар хотноо цуглан олон чухал асуудал хэлэлцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Австрали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинс онцлоод Монгол Улс энэ чуулганыг амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэв.  

Олон жилийн өмнөөс харилцаа тогтоон хамтран ажиллаж, анд нөхөд болсон манай хоёр улсын харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэллээ.  Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй австралийн аж ахуйн нэгжүүд монголын нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх олон арга хэмжээ зохион байгуулж байгааг энд ирээд мэдсэн. Зайлшгүй хийх ёстой энэ ажлыг цаашид улам өргөжүүлэх хэрэгтэй гэж Парламентын төлөөлөгчдийн  танхимын дарга хэлэв.  Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан монгол залуус эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө мэдлэг, боловсролоо зориулж байгаад тэрээр олзуурхаж, цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн төлөө байна.

Ерөнхий сайд таны хэлсэнчлэн харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх олон боломж, бололцоог бид ажил хэрэг болгох ёстой гэлээ.  Ялангуяа уул уурхайн салбарт олсон ололт, амжилт, туршлагаасаа монголчуудтай хуваалцахдаа бид баяртай байх болно. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ирэх 3 дугаар сард хийх албан ёсны айлчлалд Австрали Улс ихээхэн ач холбогдол өгч хүлээж байгаа. Энэ айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж ноён Харри Женкинс хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.