Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Элчин сайд Жеппе Транхолм Микелсен-ийг бүрмөсөн буцахыг нь тохиолдуулан хүлээн авч уулзав. Ерөнхий сайд С.Батболд Элчин сайд Ж.Т.Микелсений ажиллах хугацаанд Монгол, Данийн уламжлалт харилцаа өргөжин хөгжсөнд баяртай байна гээд Дани Улс Монгол Улсад, ялангуяа ДАНИДА-гийн шугамаар багагүй тусламж үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд БНХАУ-д Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцохдоо Данийн Вант Улсын Ерөнхий сайд Л.Лаккетэй уулзаж хоёр орны харицааны талаар санал солилцож, улмаар Данийн тал Монгол Улсад европын стандартыг нутагшуулах бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэсэн тохиролцоонд хүрснээ дурдаад Монголын тал Дани улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, байгаль орчны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байна гэв.

Элчин сайд Европын стандартыг Монголд нутагшуулах тухай Ерөнхий сайдын санал санаачлага, ажил хэргийг Данийн Вант Улс дэмжиж байна. Дани Улс Монгол Улсын гурав дахь хөрш байхад бэлэн. Хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.