Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ФИФА-д зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-нд Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийн холбооны улсыг зорьсон. Энэхүү айлчлалын хүрээнд өнгөрсөн лхагва гаригт ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд зочилжээ. Энэ тухай fifa.com мэдээлэв. Тус холбооны ерөнхийлөгч Жозеф Блаттер “Таныг ирсэнд тун баяртай байна.

Ерөнхийлөгч манай холбоонд ирнэ гэдэг өдөр бүр тохиолдохгүй онцгой явдал” хэмээн түүнийг угтан авчээ. Хоёр улсын хөлбөмбөгчдийн харилцаа, монгол залуус өдөр ирэх тусам энэхүү спортод дуртай болж буй талаар ярилцсан байна. “Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газарт задгай талбайд хөлбөмбөг байнга тоглох нөхцөл боломж хомс. Гэсэн ч хүүхэд, залуус маань хөлбөмбөгт тун дуртай. Засгийн газрын зүгээс ч тэднийг дэмжих бодлого баримталдаг юм.

Бизнесийн байгууллагуудаас илүүтэй хүүхэд, залуусынхаа чөлөөт цагийг зөв өнгөрөөх спорт цогцолбор, хөлбөмбөгийн олон талбайтай болохоор бид ажиллаж байна. Би өөрөө ч хөлбөмбөгийн хорхойтон. Зурагтаар тэмцээн үзэж суусаар шөнө дунд болгох тохиолдол ч бий. Хөлбөмбөг бол нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн үзлийг төлөвшүүлж, нэгдмэл байдлыг бий болгодог шударга тоглоом” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолжээ.

Үүний хариуд Жозеф Блаттер “Хөлбөмбөгийн ач холбогдлыг ингэж өндрөөр үнэлж буйд тань баярлаж байна. Миний хувьд хөлбөмбөг бол амьдралын сургууль гэсэн үг. Ирээдүйн шилдэг тоглогчид танай орноос төрөн гарахыг ч үгүйсгэх аргагүй юм. Магадгүй хэдэн арван жилийн дараа ач зээ нарын маань ач зээ Монголд болох ДАШТ-д оролцох ч юм бил үү” хэмээжээ.

Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.