Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн ажил төлөвлөөд өрнө зүгийг зорьсон. Юуны урьд Бельгийн нийслэл Брюссельд энэ сарын 4-5-нд болсон Ази Европ (АСЕМ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцов. Энд 48 орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирсэн юм. Эд дэлхийн хүн амын 58, худалдааны 60 хувийг хамардаг бүс нутгуудыг төлөөлж буй аж.

Европт томоохонд ордог дүрслэх урлагийн “Bozar” музейн танхимд Ази, Европын орнуудаас илгээсэн дэлхийд ховор үзмэрүүд дэлгэсний дотор Монгол нутгаас олдсон Хүннүгийн үеийн булшны олдвор, Монголын эзэнт гүрний дипломат паспорт гэж хэлж болох Алтан Гэрэгэ, Чингисийн цэргийн хувцас, XIX зууны бөөгийн хувцас хэрэглэл, Занабазарын алдарт “Ногоон Дарь эх”, марзан Шаравын “Монголын нэг өдөр” зэрэг 50 орчим хосгүй зүйл байв.

Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр болсон “Тогтвортой хөгжил” хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байр суу риа илэрхийлэв. Уур амьсгалын өөрчл өлтийн нөлөөлөлд Монгол Улс хамгийн их өртөж, нутгийнх нь 80 хувь цөлжиж, хөрсний доройтол, усны хомсдол газар авч байгааг тэрбээр дурдаад, байгаль хамгаалах салбарт АСЕМ-ын түншүүдтэйгээ улам ойр хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхрийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн нийтийн асуудлууд”, “Бүс нутгийн асуудлууд”, “Иргэд хоорондын харилцаа АСЕМийн үүрэг, трүүний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцов. Бельгийн Цог Жавхлант ван II Альберт уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн нар, түүний дотор Монгол Улсын Ерөнхиийлөгч Ц.Элбэгдоржийг ганцаарчлан хүлээж авч уулзлаа. Дээд хэмжээний уулзалтаас Тунхаглал гаргав.

Дараагийн уулзалтыг 2012 онд Лаос улсад хийхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд улсад албан ёсны айлчлал хийхээр мягмар гаригт хүрэлцэн очив. Манай Төрийн тэрг үүний хувьд анхны айлчлал юм. Айлчлалын үеэр тэрбээр Финландын Ерөнхийлөгч хатагтай Тарья Халонен, Парламентын дарга Саули Нийнисто, Ерөнхий сайд хатагтай Мари Кивиниеми, Гадаад худалдаа, хөгжлийн сайд Пааво Вэрюнен, Хөдөө аж ахуй, ойн сайд Сиркка Лийса Анттила, Захиргааны дээд шүүхийн ерөнхийлөгч Пекка Халлберг нартай уулзаж, хоёр талын бизнесийнхний уулзалтад оролцож ХАА, техноло гийн хөгжлийн тэргүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Мөнх-Очир, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БСШУ-ын дэд сайд Ч.Куланда болон албаны бусад хүн орж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.