ТОВЧХОН * ТОВЧХОН * ТОВЧХОН
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын “China daily” сонины сэтгүүлч Рудольф Мюллер, Щвейцарийн “Нойе Цюрхер Цайтунг” сэтгүүлийн тоймч П.Фишер нарт тус тус ярилцлага өгч Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа тухай ярилцсан байна.
ТОВЧХОН * ТОВЧХОН * ТОВЧХОН
Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 67.1 хувь байв. Орон нутагт ажиллаж байгаа 10, өвчтэй дөрвөн гишүүн байгаа бол гадаадад 11 гишүүн ажиллаж байгаагийн Д.Зоригтоос бусад нь буюу Д.Арвин, Д.Очирбат, Д.Одбаяр, Х.Тэмүүжин, С.Ламбаа нарын 10 гишүүн хувийн зардлаар явжээ.
ТОВЧХОН * ТОВЧХОН * ТОВЧХОН
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сонгох нэгдүгээр тойргийн нөхөн сонгууль өчигдөр боллоо. ИТХ-ын суудлын төлөө МАХН-аас Г.Ариунбуян, АН-аас Д.Алтанхуяг нар өрсөлдсөн.Санал хураалт явуулахдаа цахим төхөөрөмж ашигласан нь түүний явцыг интернэтээр шууд харах боломжтой байв. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар гурван хэсгийн хорооны 3169 сонгогчийн 1514 нь саналаа өгөөд байлаа.







0 Сэтгэгдэл