Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч, Монгол Улстай хийх худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хариуцсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа.
Ноён А.В.Гордеев, Оросын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх сонирхолтой байгаа гэдгээ нотлоод, тэр дундаа, төмөр зам, уран, банкны салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэлээ.







0 Сэтгэгдэл