Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч хамгийн чухал санаагаа олжээ

“Ардчилсан” хэмээн өөрийгөө тодорхойлсон Ерөнхийлөгч маань хэд хэдэн ажил “барьж авсны” эцэст бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх учиртай хамгийн чухал санаагаа олжээ. Түүнийг нь Тамгын газрын дарга Д.Дорлигжав тэргүүтэй зарим зөвлөх нь өчигдөр танилцуулав. Ард түмэнтэйгээ ойр байх, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах, шүүх, хуулийн тогтолцоог өөрчлөх гэх мэтээр Ерөнхийлөгчийн сэдсэн ажил цөөнгүй. Гэхдээ гол зүйлээ “мартсан” байснаа гэнэт санажээ.

Тэр нь монгол үндэстний оюун сэтгэлгээний өв, үнэт зүйл, ёс заншил, түүнийгээ хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх, хадгалах явдал байж. Чухам ийм зорилгоор Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад заадаг болох тухай захирамж гаргасан байна. Төслийг нь мэдээж ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Энэ сарын 13-нд Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Дээрх хичээлийг 1-12 дугаар ангид заах гэнэ.

Ингэснээр хүүхэд сэтгэлгээний өв тэгш хүмүүжилтэй, соёл, ёс заншлаа мэддэг болон төлөвших учиртай. Хичээл заах багш нарыг ч бэлтгэнэ. Хөтөлбөрөө боловсруулах, багш боловсон хүчнээ бэлтгэхэд хугацаа хэрэгтэй ч зөв зохион байгуулж дуусгавал ирэх хичээлийн жилээс шинэ хөтөлбөрөөр сургаж эхлэх боломжтой юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.