Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвөлгөөн(АХАИБЗ)-д оролцохоор энэ дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотноо айлчлах гэж байна.
АХАИБЗ нь Ази тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, итгэлцэл, байгаль хамгаалал, терроризмтай тэмцэх гэх мэт тус тивийн өнөөгийн амин чухал асуудлууддыг ярьж хэлэлцэх, шийдвэр гаргах зорилго бүхий байгууллага юм.
2010-2012 оны хооронд манай улс АХАИБЗ-гийн үйл ажиллагааны 5 үндсэн чиглэлийн нэг болох “Байгаль экологийн хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”ийн үндсэн зохицуулагчаар ажиллахаар болж байна.







0 Сэтгэгдэл