Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт ажиллахаар өчигдөр хөлгийн жолоо заллаа. Тэрбээр дээрх аймгуудын ажил, хаваржилтийн байдалтай танилцаж, иргэдтэй уулзах юм байна. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Хүүхэд залуучуудын паркийн ногоон байгууламж, Баянхонгорын сүүний үйлдвэр, фермерийн аж ахуй, баруун бүсийн худалдааны төв, Архангайн Багшийн сургууль, жижиг, дунд үйлдвэрийн газар, төмс , хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажил байдалтай танилцах нь. Мэдээж малчин айлд ч саатах гэнэ. Ерөнхийлөгчийг УИХын дэд дарга Г.Батхүү, гишүүн Д.Лүндээжанцан, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар дагалдан явжээ.







0 Сэтгэгдэл