АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Канадын ерөнхий сайд Стефэн Харпертэй АНУ-ын эсрэг Канадын үндэсний хоккейн олимпийн аварга шалгаруулах алтан медалийн төлөөх тэмцээнд АНУ-ыг дэмжин бооцоо тавилаа. Уг тоглолтод Канад АНУ-ыг 3-2 -оор яллаа.
Цагаан ордны төлөөлөгч Роберт Гибс мэдэгдэлдээ, Ерөнхийлөгч Обама Пенсилваниа шар айргаар бооцоо тавьсан бол ерөнхий сайд Харпер 24 шил Молсон шар айргаар бооцоо тавьжээ. Шар айргийн тулалдаанд Канадын анхны шар айргийн брэндийн эсрэг АНУ-ын хамгийн анхны шар айраг оржээ.
Одоогоор хоёр улс хэрхэн яаж бооцоогоо авч өгөлцөх тухай яригдаагүй байгаа гэнэ.







0 Сэтгэгдэл