Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй Төрийн ордны Их танхимд уулзлаа.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш яг 10 сар өнгөрч байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ерөнхийлөгч хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж байсан бөгөөд, нийт 10 аймгийн 30 орчим суманд ажиллаж, очсон аймаг сум бүртээ иргэдтэй уулзсан юм.
Тэрбээр баримтлан ажиллаж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа 6 үндсэн чиглэлд хуваан тайлбарлалаа. Аливаа улс үндэстний амин чухал эрх ашиг болсон аюулгүй байдал, хуулийг хэрэгжүүлж шударга ёсыг хангах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах мөн монгол хүний оршин тогтнох үндэс болсон өв соёлоо хамгаалах дэлгэрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан юм.
Дараа нь иргэд санал бодлоо хэлж, асуулт тавилаа. Намуудыг улс төрийн гишүүнчлэлгүй болгох, хүүхдийн мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх , төсвийн тухай хуулийг өөрчлөх, оюун санааны хувьсгал хийх, байгаль дэлхийгээ хайрлахтай холбогдсон Ерөнхийлөгчийн санал санаачилгууд, шийдвэр, ажлыг талархан хүлээж авч байгаагаа иргэд илэрхийллээ.
Шагналын бодлого, цаазаар авах ялыг халах тухай шийдвэр, өршөөлийн хууль, улстөрийн намуудын бэлэн мөнгөний асуудал, том орд газруудыг тойрсон асуудлуудаар мөн асуулт тавьж, Ерөнхийлөгчийн байр суурийг сонсов.
Нийслэлийн бүтээн байгуулалт, газар олголт, хог, утаа, зам гүүр, барилга төлөвлөлт гэх мэт хоттой холбоотой бусад тулгамдсан асуудлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хариулсан юм.
Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байхаар боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.