Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Үндэсний аюулг үй байдлын зөвлөлөөр хэлэлцээд зөвшилцсөн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх заалтыг баримтлан Засгийн газарт чиглэл өглөө.

Зарлигт ”Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвл өгөө”-г боловсруулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг Шадар сайдаар ахлуулан ҮАБЗ-ийн Ажлын алба болон холбогдох яам, агентлаг, газрын төлөөллийг оролцуулан байгуулж, бүх талаар дэмжин ажиллахыг Засгийн газар чиглэл болгосугай” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.