Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч зарлиг гаргаж иргэдээ уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа. Зарлигт зааснаар ирэх сард Монгол Улсын иргэн бүр “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-д хамрагдах нь. Албаны эх сурвалжийн мэдээлснээр нийтийн биейн тамир, спортыг хөгжүүлэх тухай уг зарлигт: Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамирчаар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор дээрх зарлигийг гаргажээ.  Харин биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их дээд сургуулиудад биеийн тамир, спортыг сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах. Мөн спортын хамтлаг, клубүүдийн тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш, дасгалжуулагчдад бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэддээ уриалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.