Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч зарлиг буулгаж мод тарих үндэсний өдөр зарлав

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ. Зарлигийг танилцуулах хэвлэлийн бага хурал Иргэний танхимд өчигдөр болов.

Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж байгаль орчны чиглэлээр санаачлан хэрэгжүүлж байгаа нэг шинэлэг зүйл нь энэ юм. Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хэмээн зарлав. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт уриалав.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, эрчимтэй цөлжин хуу райшиж бай гаа энэ үед монголчууд нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мод тарих ажлыг үр дүнтэй болгохын тулд бүх талын судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна.

Хамгийн гол нь мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал хэмээн Э.Зоригт ярив. Ерөнхийлөгч зарлиг буулгаснаар Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орон болж байна. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 15-ны бямба гариг мод тарих үндэсний өдөр байх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.