Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Жейкоб Зүма ДОХ-ын шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан тухай ВВС News мэдээлжээ. Ерөнхийлөгч Зума Засгийн газраас ДОХ-ын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа энэ үйлдлээрээ илэрхийлж, хүн бүр шинжилгээ өгөхийг ард түмэндээ уриалсан байна. Урьд нь тэрбээр сонгуулийн үеэр ДОХын халдвартай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Тэгвэл тэрбээр энэхүү шинжилгээний хариугаар уг таагүй мэдээллийг үгүйсгэж чадсан байна. Дашрамд дурдахад ӨАБНУ-д 5,5 сая орчим хүн ДОХ-ын халдвартай гэсэн судалгаа бий бөгөөд энэ нь тус улсын нийт хүн амын 20 хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм.
П.УЧРАЛ







0 Сэтгэгдэл