Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Давосыг зорилоо







Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн форумын 40 дэх уулзалт болж байна. Дэлхийн эдийн засгийн системийн төлөвлөгөөг шинэчлэх нь энэ удаагийн уулзалтын гол чиглэл. Чухал асуудлуудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн банкны системийн шинэчлэлийн төлөвлөгөө болох нь тодорхой юм. Энэ мэдэгдлийн дараа дэлхийн голлох индексүүд хэдэн өдрийн турш уруудсан учир анхаарлын төвд байх нь лавтай. Гэвч Б.Обама өөрөө энэ уулзалтад ирэхгүй байхаар шийджээ.
Санхүү, эдийн засгийн хямралаас гарахын тулд улс орнууд их хэмжээний хөрөнгө цацсан. Гэвч Орос, Хятад шиг нөөцөлсөн мөнгөө санхүү, эдийн засгийн салбартаа цутгасан орон цөөн. Ихэнх улс орон ихээхэн хэмжээний өртэй болж амжсаны жишээ Грек, Испани, Португали, Дубайгаас авахуулаад мундахгүй нь. Эдүгээ эдийн засгийн уналт гэхээсээ илүү улсын өр гол асуудал болчихоод байна.
Түүнчлэн металлын ханш болоод нефтийн үнийн өсөлт, цаашлаад хямралын дараах хүчирхэг Хятадын талаар ярилцахгүй өнгөрч боломгүй. Дэлхийн эдийн засгийн форумын мэргэжилтнүүдийн тооцоолсноор Хятадын ДНБ өнгөрсөн онд 8.7 хувиар өссөн бол энэ жил зургаан хувь болж магадгүй нь.
Энэ жилийн уулзалтад 90 орны 2500 төлөөлөгч оролцох юм байна. Форумыг Францын Ерөнхийлөгч Николя Саркози нээх юм байна. Манай улсаас бол маш цомхон бүрэлдэхүүн явж байгаа.   Хурал өчигдөр нээгдсэн ч манайхан төрийн тэргүүнүүдийн албан бус цугларалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ. Уул уурхайн асуудлаар тусдаа хурал болох бөгөөд Ерөнхийлөгч тэр үеэр илтгэл тавих юм байна.


 

 


Д.МӨНХЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.