Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч гэдэг ертөнцийн хамгийн сайхан алба

Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн сайхан алба хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама үзэж байна. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт алдарт Ларри Кинг “CNN” телевизээр хөтлөн явуулсан нэвтрүүлэгт оролцохдоо ингэж хэлжээ.

Ерөнхийлөгч байх нь өглөө бүр сэрсэн даруйдаа өнөөдөр би Америкийн ард түмний тусын тулд, тэдний аж амьдралыг сайжруулан дээрдүүлэх, ирээдүй үеийнхний сайн сайхны төлөө бага ч гэлээ юу шинээр хийж чадахсан билээ гэдгээ ойлгох гайхамшигтай боломж юм гэж тэрбээр тайлбарлажээ.

Ингэхдээ Б.Обама өөрийнх нь ажлыг ард түмэн өндөр үнэлж байгаад итгэж байна гэдгээ хэлсэн байна. Ларри Кинг түүний ажил төрлийг нөгөө тийш нь мушгин гуйвуулах гэхэд тэрбээр: “Та бод доо? Бид хэчнээн ч зүйлийг даван туулав. Бид агуу уналтын үеэс хойш анх удаа тохиосон хямралыг даван туулах хэрэгтэй болсон. Бид ялан дийлэх ёстой хоёр ч дайнтай нүүр туллаа. Хэдийгээр олон хүн ажил төрөл хийгээд орон сууцны асуудлаа хараахан шийдвэрлэж чадаагүй байгаа ч даван туулж, шийдвэрлэвэл зохих маш их ажил байна. Энэ бүхэнд миний рейтинг хэвийн л байна шүү дээ.

Тиймээс дэлхийд хамгийн сонирхолтой албыг хаших нь миний хувьд ажлынхаа үр дүнг үзэх гэсэн асар том эрх ямба юм” гэж хэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.