Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ирэх сарын 4-5-нд Брюссель хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний VIII уулзалтад оролцох гэж байна. Мөн аравдугаар сарын 5-7-нд Бүгд Найрамдах Финланд Улсад, 7-9-нд Данийн Вант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр Финланд улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч хатагтай Т.Халонентай ганцаарчилсан уулзалт хийх аж. Мөн Парламентын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, Зэвсэгт хүчний Туусула дахь олон улсын сургалтын төвд зочилж, хөдөлгөөнт холбоо, гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд томхонд тооцогддог “Нокиа” корпораци, уул уурхайн техник технологи үйлдвэрлэгч Оутотек компанийн үйл ажиллагаатай танилцах аж.
Данийн вант улсад айлчлах үеэрээ цог жавхлант Хатан хаан II Маргрете, Парламентын дарга ноён Тор Педерсэн, Ерөнхий сайд ноён Ларс Локке Расмуссен нартай уулзах нь. Мөн эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрээр ажилладаг “Авердор-2” цахилгаан станц, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “АРЛА”аж ахуйн үйл ажиллагаатай танилцах юм байна.







0 Сэтгэгдэл