Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн 365 ХОНОГ ба “Элбэгээтэй хуушуур”

“ЭЛБЭГЭЭГ ТАМ РУУ ИЛГЭЭ”
Цахиагийн хүү бурхны шүүлтүүрийн өмнө очжээ. Бурхан түүнийг нэлээн хилэнтэй угтсан юм байх. “За Элбэгдорж оо, там руу явна аа, хө” гэсэнд мань эр арайтай л барьц алдсангүй. “Би Монголд ардчилсан хувьсгал эхлүүлсэн, тэгээд яахаараа там руу явдаг билээ” хэмээн асууж амжив. Бурхан мэлмийгээ нээх төдий болоод “Тамд ардчилал хэрэгтэй байна. Тэнд ардчилсан хувьс гал хийх зоригтой хүн алга” гэж учирласан гэнэ… Ийм нэгэн онигоо амнаас ам дамжин “агаарын ченж” хийж, цахим шуудангаар өртөөлсөөр нэгэн он улирав. АН-ын нэр дэвшигчийн ялалт байгуулсан цагаан морин өдрийг нэмээд тооцвол цагаан морь Ц.Элбэгдорж хоёр Монголын улс төр, нийгмийн түүхэнд дахин ардчилал авчирсан нь өдгөөгөөс нэг жилийн өмнөх ерөнхийлөгчийн сонгууль байлаа. “Монголын түүхт газар шороо, ард түмэн шинээр сэрлээ” хэмээн тэрбээр ялалтаа тэмдэглэсэн нь бий. Өөрт нь ямар үүрэг оногдож байгааг мэдэрсэн хүний үг хэмээн үнэлэхийг хүсэж байна. Дөрөв дэх ерөнхийлөгчийн бүрэн эрх хуульчлагдсантай давхцан зөвхөн түү- ний эсрэг дуугарах “тангараг өргөсөн” сонин, телевиз бас төрсөн. Төрөх ч юу байхав, нийтлэлийн бодлогоо шинээр тодорхойлсон хэрэг. Гэхдээ Цахиагийн хүүг дэмжиж, түүнд итгэлээ дайгчдын тоо өнгөрсөн хугацаанд бүл нэмсэн нь асуудлын “өөр өнцөг”. Ц.Элбэгдоржийн ташуур нь Н.Энхбаярын “Хөдөөгийн хөгжлийн холбоо” нэртэй байгууллага. Ерөнхийлөгч асан хэмээн цоллуулах дургүй Н.Энхбаяр улс төр болон нийгэмд хандсан үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн явдал Ц.Элбэгдоржийн агаар мандлыг сорьж, сонжиж буй нь нууц биш.
Шуудхан хэлэхэд Элбэгээгээс өөр хүн эвлүүлж дийлэхгүй эрх мэдлийн хоёрдмол буюу “салаа” нөхцөл байдалд тэрбээр Ерөнхийл өгчийн албыг хүлээн авсан нь үнэн юм.

АВЛИГА, ШҮҮХ ЗАСАГЛАЛ ТОЙРСОН ХОЁРДМОЛ ЭРХ
Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь хоёрдмол шинжийг агуулсаар өнөөг хүрэв. Хууль, эрх зүйн зохицуулалт, Н.Энхбаярын үл дээсэн сүүдрийн эрх мэдэл Элбэгээг уяатай ботго шиг байдалд оруулсныг энд дурдахаас аргагүй. Нэгэн цагт авлигатай тэмцсэнийхээ төлөөсөнд гүйцэтгэх засаглалыг орхиж байсан Ц.Элбэгдоржийн өмнө одоо ч Н.Энхбаярын сүүдрийн засаглал босго болон хөндөлссөөр байна. Авлигатай тэмцэх газар болон шүүх засаглалыг энд дурдаж болно. Өмнөх Ерөнхийлөгчийн зориуд өөрийн нөхцөл байдал, байр сууринд зохицуулан зохиомжилсон хууль, гол гол төрийн байгууллагуудыг атгасан түүний “халаасны хүнтэй” нүүр тулж ажиллахын зэрэгцээ ардчилсан удирдагчийн үүргээ биелүүлж, амлалтандаа эзэн болох үүрэг мөн л түүнийх. Ерөнхий прокурор М.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдсөн явдал саяхных. Үүнд ээлжит халаа сэлгээ гэж хандахаасаа шүүх засаглал дахь бодлогын чанартай өөрчлөлтийн эхлэл гэж найдах нь зөв болов уу. Хоёр ч удаа Ерөнхий сайдын алба хашиж байсны хувьд Ц.Элбэгдорж улс төрийн соёл, хувь хүний мөн чанар, Ерөнхийлөгчийн байр суурийг зэрэгцүүлэхийг хичээж ирснийг М.Алтанхуягтай өнгөрөөсөн нэг жил гэрчилж байж ч болох. Ардчилсан Ерөнхийлөгч хэмээх том тодотголд хээгүй П.Очирбат, хийгүй Н.Багабанди, хээтэй Н.Энхбаяр нарынхаас илүү утга агуулга нуугдаж байгаа. Хэрэв Ц.Элбэгдорж л ардчилсан Ерөнхий лөгч байж чадахгүй бол ард түмэн итгэлээ өөр хэнд дайх билээ гэ сэн асуулт гарч ирнэ. Энэ шалгуурт тэнцэж ажил лахын тулд АН-ын дарга, Ерөнхий сайд, ардчилсан хувьсгалын удирдагч байс наасаа илүү ажиллах, мэдрэх, өөрий – гөө цэгнэх, магадгүй дотоод ертөнцөө шинээр нээх шаард лага Ц.Элбэгдоржид тулгарч буй.

ШУДАРГА ЁС АГААР УС МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ ӨГЛӨӨ БҮР Ц.ЭЛБЭГДОРЖИД САНУУЛ
Энэ санааг тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр албан ёсоор олон нийтэд зарласан. Сануулга авахаас татгалзахгүй гэдгээ төрийн индэр дээрээс мэдэгдсэн нь энэ. XIX зууны сүүлчээр эхлүүлсэн ардчилсан хувьсгалаа XX зууны эхээр баталгаажуулан хамгаалах хариуцлага өөрт нь оногдсоныг олж харж, ухаарсан явдал гэж ойлгож болно. Магадгүй, шударга ёс агаар ус мэт хэрэгтэй байгааг өөрт нь төдийгүй Монголын нийгэмд, төрд сануулж байг хэмээн Иргэний танхимыг байгуулсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлогын чанартай өөрчлөлтийн бас нэг хэлбэр байв. АТГ-ын дэргэд байгуулсан Олон нийтийн зөвлөлийг энд мөн дурдаж болно. Эл зөвлөлд багтсан зарим нэгэн замбараагүй улсыг эс тооцвол шүү дээ. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн эрх, үүргийг байх ёстой хэмжээнд нь, байх ёстой шатанд нь хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг анзаарах тийм хэцүү биш. Өөрөөр хэлбэл, Ерөнхийл өгчийн албыг хаших болсноор олны мэдэх Элбэгээ халуун цочмог зангаа дарж сурсан. Харин тэрбээр өөрийн эрх, үүргийн хүрээнд ашигт малтмалын орд газруудын лицензийг хяналттай болгох чухал ач холбогдол бүхий шийдвэр гаргах зэргээр шударга байдлыг тогтоохын төлөө тодорхой дэс дараалалтайгаар ажиллаж байгаа нь олон нийтэд таалагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Төрийн шагналыг өөрийгөө тойрон хүрээлэгчдийг бүр дүүлэх зарч маар хавтгайруулан олгодог зуршлыг халах, үүний тулд шинэ журам боловс руулахаар оролдож байгаа нь Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн бас л нэг өөр өнгө. Өдгөө хүртэл шуугиан дэг дээн, маргаан дагуулсаар байгаа нэг зүйл бол Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль. Түүний энэ алхмыг тойрсон элдэв эргэцүүлэл, шүүмж эдүгээ ч хүчтэй өрнөж байна. Алсыг харсан энэ санаачилга цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан дотоодод төдийлөн дэмжлэг авахгүй байгаа мэт харагдаж буй. Гэвч гадаад ертөнцийн өмнө Монголын нэр хүндийг өргөж, ардчилсан улс болохыг баталгаажуулсан алхам байлаа. Алдаа гаргасан иргэнээ аавын сэтгэлээр ганц удаа ч гэсэн уучлалаа гээд юундаа буруудах билээ.

 ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАНГАН АРГАЧЛАЛ
Элбэгээ гоё ярьдаг. Тэр бол маш сайн илтгэгч. Үүнийг бүгд мэднэ. Энэ утгаараа бэлэн протокол уншаад сурчихсан манай төрийнхнийг гадаадад шал өөр нүдээр олж харах, үнэлэх боломжийг Ц.Элбэгдорж авчирч чадсан. Харвард төгссөн төрийн тэргүүний хувьд, цагаан морин жилийн тайван хувьсгалыг удирдсан гэдгээрээ хилийн чанадад нэр хүнд хүлээсний хувьд тэрбээр олон улсад, төрийн төвшинд танил нөхөд олонтой, бас цөөнгүй фэнтэй. Өөрт байгаа нэмэх оноонуудыг ашиглан Монгол Улсын гадаад харилцааг ардчилсан байдалд шилжүүлэх нь Ц.Элбэгдоржийн “дайвар” үүрэг. Хэрэгтэй үед нь хошиг нож чаддаг, бас жаахан уянгын халил нэмж мэддэг, инээж байгаад тулган шаардаж ч амждаг мэдрэмжтэй ярилцагч гэж би хувьдаа түүнийг үнэлнэ. Давосын чуулга уулзалтын үеэр болсон Мон голын талын хүлээн авалтын үеэр тэрбээр энэ чадвараа ашиглан танхимд цугларсан улс төр, бизнесийн томчуудын хайхрамжг үй харцыг бүрэн буулган авч байсан тохиолдлыг мэдэх юм. Эцэст нь бүгд л Элбээгийн мөрийг алгадах гэж зүтгэцгээсэн. Саяхан өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа үеэр ноён Ху Жинтаотой уул захдаа Хятадын талын “гуйлтыг” түрүүлж сонсон, Монголын эрх ашигтай “нийцүүлсэн” тухай яриа чих дэлсэнэ билээ. Монголчууд гуйж, хятадууд толгой дохин зөвшөөрсөн маяг үзүүлдэг бай далд нэг удаа ч гэсэн агаар оруулсан хэрэг. Хятадын талын сонирхол байсан ч бид гуйж л байдаг инээдэмтэй дүрээс татгалзсан гэсэн үг. Энэ мэтээр га даад харилцаандаа ганган бөгөөд ард чилсан аргачлал нэвтрүүлэх болсон Ц.Элбэгдоржоос манай дипломатууд сурал цахад илүүдэхг үй л байх. Ярилцах, нүүр тулж уулзах хү- нээ урьдчилан сай тар судалдаг нь Элбэгээгийн заншил гэдгийг энд дуулгая.

ХОШГИРУУЛАХ БА НАРЫГ ХИРТҮҮЛЭХ УРЛАГ
Хошгируулагч гэдэг хоч Ц.Элбэгдоржийг нэгэн үе дагадаг байв. Уран донгодогч хэмээн “улам хүндрүүлсэн” нь ч бий. Хор найруулахдаа гарамгай гэж улс төрийн хүрээнийхэн ухаан алдатлаа айдаг үе бас байсан. АН-ын дарга, Ерөнхий сайд, иргэн, оюутан байхдаа түүний амласан, мөрөөдсөн нь дэндүү олон. Илтгэл болон хэлсэн үгнээс нь эрч хүч, хэзээ ч юм биелэх, биелэхгүй ч байж болох хүсэл тэмүүлэл нэвт үнэртдэг. Бодлогын чанартай, зориуд цохолт өгсөн санаа, зорилтууд урам зориг сэргээх нь олон. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “хуучин” хочнуудыг сануулсан нь учиртай. Ерөнхийлөгчийн хувьд тэрбээр олон ажил санаачилж, цөөнгүй хууль, тогтоомжид санал бодлоо хавчуулахаа мэдэгдлээ. Үндсэн хууль ч бас үүний гадуур үлдсэнгүй. Үндэсний аюулгүй байдалд хамаатай амин чухал асуудлуудыг хөндөж чадлаа. Иргэд ногоон өдөртэй, багачууд үндэсний сургалттай ч болж амжив. Гэхдээ Элбэгээ хошгируулдаг хэвээрээ, уран донгоддог янзаараа үлдэх үү, эсвэл хэлсэн болгоноо бодит ажил болгож амласнаа биелүүлэх үү гэдгийг 2013 он хүртэлх гурван жил харуулах болно. Тэр хүчтэй, сайн багтай, залуу шинэ үеийнхнээр өөрийгөө хүрээлүүлж, багаа бүрдүүлсэн. Хэлж ярьж, зорьж тэмүүлж буй нь ард түмэнд таалагдаж, дэмжлэг авах болсон. Харин түүнийгээ ажил хэрэг болгохыг олон нийт хүлээж буй. Хэрхэн ажил хэрэг болох нь Ц.Элбэгдоржийн хэр зэрэг “эвдрэхээс” шалтгаална. Н.Энхбаярыг “үндэсний удирдагч” болтол нь эвдэж, агаар үл нэвтрэх эрх мэдлийн торонд хорьсон бялдуучид Ц.Элбэгдоржийг ч бас ийм байдалд оруулахыг үгүйсгэхгүй. Ямартаа л “АН-аас төрсөн ардчилсан нарыг хирт үүлэв ээ” гэсэн явган яриа явган бялдуучлагчдын дунд гарахав. “Нарыг хиртүүлэв ээ, чимээгүй, дуугүй бай” гэж өлмий дээрээ гэтэн шивнэлдэж байгаа сурагтай. Эгэл ээжийн хүү, эгэл түмний нэг Элбэгээ нар болоод байхдаа ч яахав, тэгээд тийм амархан хиртээд байхдаа ч яахав. Одоохондоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэртээ харихаараа Ам ба гаа аав хэвээрээ. Хүний, өөрийн 30-аад хүүхдийнхээ сургууль боловсролд анхааран, хөнжил дэвсгэрийн даавуунд нь хүртэл эхнэрийнхээ хамт санаа тавьж яваа гэнэлээ. Энд тэндэхийн сургуулийн үүд сахиж, сургалтыг нь судлан гүйлдэж бай гаа бусад аав, ээжийн л нэгэн адил тэднийхээр дүүрэн энэ чиглэлийн яриа хөөрөө. Хүүхдүүд нь онц сурч Амбагаа аав даа тоогдох гэж хичээгээд л…

ДАХИАД Л ОНИГОО…
 Наадмын талбайн хажууханд “Ардчилсан хуушуур” нэртэй цайны газар байх юм гэнэ. -Ардчилсан хуушуураа ямар махаар хийдэг юм бол? гэж эхнэр хүүх дээ хөтөлсөн хижээл эр хачирхан, бас бол гоомжлон асуув. Тэнд дугаарлаж зогссон залуу нүдний булан гаар хальт харснаа -Мэдэж ядах юу байсан юм. Элбэгээгийн махаар л хийхгүй юу. -Тэгвэл ч айлтгүй юм байна. Ийм нэгэн онигоог цахим шуудангаар аялагчид хэдэнтээ уншсан л байх. Онигоо ч гэсэн амьдралаас “ургадаг”. Монголын ардчилал Ц.Элбэгдоржийн жороор төлөвшиж, хөгжих хариуцлагатай үед тулж ирлээ. Энэ үүргийг бүх ард түмэн сонголтоороо Цахиагийн хүүд оноосон. Түүний хэлснээр “Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн түүхэн сонголтоороо нотоллоо”. Харин одоо Ц.Элбэгдорж ардчилсан орны ардчилсан, зөв Ерөнхийл өгч гэдгээ үйл хэргээрээ, үнэн зорилгоороо харуулах л үлдлээ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД
 Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил шахам хугацаа өнгөрч байна. Тодруулбал зургадугаар сарын 18-нд 365 хоногтойгоо золгоно. Түүнд амлалтыг нь сануулахыг энэ удаа чухалчилсангүй. Харин агуулгын асар том өөрчлөлтийг нийгэм хүлээж буй. “Гаднаасаа эзлэгдэж унаснаас, дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан хэлсэн анхны үгэндээ дурд сан. Иргэн Элбэгээ Ерөнхийлөгч болсон хойноо мөн чанар, шударга шулуун араншин, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн монгол угсааны зангаа авч үл дэж чадах болов уу? Ц.Элбэгдоржоос олон нийт өөр өнгө, өөр шийдвэр, өөр алхам, өөр бодлого, магадгүй өөр инээмсэглэл, өөр алдаа хүлээдэг. Гэхдээ өөрөөр байх нь гол биш, өөр чилж чадах нь чухал цаг үе гэж бас бий…
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.