Бразилийн Сан-Пауло хотын гол гудамжны нэг болох 14 дүгээр өргөн чөлөөний хөдөлгөөнийг ижил хүйстнүүд хааж, жагсаал хийсэн байна.
Жагсаалд оролцогчид ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхаж байгаад дургүйцлээ илэрхийлээд, “Энэ жил болох Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн нэр дэвшигчийг дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдэв. Эсэргүүцлийн цуглаан гэхээсээ илүү жуулчдын нүдийг хужирласан энэ жагсаалд ойролцоогоор 3.2 сая хүн оролцсон байна.
Зарим хэвлэлд энэхүү жагсаалыг гол мөрөнтэй зүйрлэн “ижил хүйстнүүдийн урсгал” хэмээн нэрлэжээ.







0 Сэтгэгдэл