Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн саналд хариу өгөв

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд орон нутагт ажилласны дараа хөдөө орон нутгийн  байдал, малчин түмний ахуй амьдралын талаар анхаарч, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх талаар Засгийн газарт санал ирүүлсэн юм.   Засгийн газрын хуралдаанаар саналыг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг хэрэгжүүлэх зорилгоор “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон гамшиг, зудын хор уршгийг гэтлэн давах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгасан бодлогын чиглэлтэй асуудлыг судлан хэрхэн шийдвэрлэх саналаа Засгийн газрын хуралдаанд 2010 онд багтаан танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Ерөнхийлөгч Засгийн газарт ирүүлсэн саналдаа “байгалийн гамшиг, зудын улмаас малгүй болон малчдын ажлын байраар хангах, амьжиргааны өөр эх үүсвэртэй болоход нь дэмжих, нийгмийн халамж үзүүлэх, аймаг, сум бүр хадлан, тэжээлээ бэлтгэн, нөөцөө бүрдүүлж үүнийхээ төлөө өөрсдөө хариуцлагаа хүлээдэг тогтолцоо бий болгох, улсын төсвөөс өгөх дэмжлэгийг орон нутагт нь шууд олгодог байх, бүс нутаг, аймгуудад байгалийн болон таримал тэжээл бэлтгэдэг аж ахуйг бодлогоор хөгжүүлэх, эрсдэл даах чадавхийг хөгжүүлсэн мал аж ахуйн шинэ бодлого шаардлагатай байгааг олон түмэнд ойлгуулах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, хариуцлагыг нь нэмэгдүүлэхийн тулд нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг гаргаж ажиллуулах, төрийн тэргүүнийг орон нутагт ажиллах үед аймаг, сум, баг, албан байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” зэргийг тусгасан юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.