Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Египетээс монголчуудыг нүүлгэн шилжүүллээ

Египетэд болж буй мөргөлдөөнтэй холбогдуулан тэнд ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж буй талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Ганболд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус улсын Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулах эсэргүүцлийн жагсаал нийслэл болон бусад хотод өдөр бүр болж, цус урсгасан бослого тэмцэл өрнөсөн учир манай улс иргэдээ Египетээс яаралтай нүүлгэн шилжүүлж буйгаа мэдэгдэв. ГХЯ-наас Ажлын хэсэг гаргасныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар ахалжээ.

Түүнчлэн Каир, Кувейт, Анкара, Бээжин дэх Дипломат төлөөлөгчийн газарт хариуцлагатай жижүүр томилон 24 цагаар ажиллаж, мэдээлэл солилцож байгаа аж. “ЭСЯны дипломат болон техник ажилтны гэр бүлийн гишүүн есөн хүнийг мөн тэнд суралцаж байсан төрийн 14 албан хаагч болон нэг оюутныг Кувейт улс руу нүүлгэн шилжүүллээ. Мөн оюутан болон тэдний гэр бүлийн гишүүн 31 иргэнийг Туркийн Истанбул хотод энэ сарын 3-нд хүргэсэн.

Нүүлгэн шилжүүлэх ажлыг гурван шаттайгаар зохион байгуулж дууслаа” гэж ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Б.Ганболд ярилаа. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зарцуулсан зардлыг Засгийн газраас гаргах бөгөөд эмэгтэйчүүдийг нь зочид буудалд, эрчүүдийг нь шашны байгууллагын байранд байрлуулжээ.

Харин Кувейтээс 16 иргэн Улаанбаатарт энэ сарын 4-нд ирсэн байна. Каираас явах хүсэлгүй байгаагаа дөрвөн оюутан өргөдлөөр мэдэгдсэн учир тэднийг гурван хүүхдийнх нь хамт ЭСЯ-ны хамгаалалтад авчээ. Одоо Египетэд манай улсын 10 иргэн байна.

С.Заяа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.