Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Египетээс гадаадынхан иргэдээ татна

Египетэд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, үүнээс үүдсэн үймээнд гадаадын иргэд ч өртжээ. Тэнд болж буй үйл явдлыг сурвалжилж байсан Оросын сэтгүүлч үймээний үеэр хүнд гэмтэл авсан тухай “РИА Новости” мэ дээлэв. Аялал жуулчлалын гол бүс бо лох Шарм-эльШейхэд одоогийн байд лаар АНУ, Япон, ОХУ-ын 30 мянга гаруй жуулчин байна. Тус улсын арми жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор уг хотод цэргээ оруулсан тухай АР мэдээлэв.

Түүнчлэн тус улсын түүх дурсгалын газрууд болон Пирамид руу гаднын иргэд оруулахыг түр хугацаагаар хоригложээ. Турк, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Иордан улс Египетэд байгаа өөрийн иргэдээ татахаа мэдэгдсэн байна. Тус улсад телевиз, интернэт, холбоо харилцааны бусад хэрэгсэл ажиллахгүй хэвээр байгаа юм.

“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Каир дахь нисэх онгоцны буудлуудад эх орондоо буцахыг хүссэн 2000 гаруй гадаадын иргэн цугласан аж. Египетийн агаарын тээврийн компаниуд олон улсын болон орон нутгийн нислэгээ зогсоосон байна. АНУ-ын Засаг захиргаа иргэддээ Египет рүү явахгүй байхыг захиж байгаа бөгөөд тэнд байгаа хүмүүст Европ руу нисэхийг анхааруулжээ.

МОНГОЛЫН ИРГЭД ЭСЭН МЭНД ГЭВ

Египетэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Ганболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тус улсад манай 47 иргэн байгаа. Каир дахь Монголын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр одоогийн байдлаар Монголын иргэдийн амь насанд аюул учраагүй.

Бид тэнд ажиллаж, сурч буй хүмүүст оюутны байр, гэрээсээ хол гарахгүй байх, үймээн болж буй газруудад очихоос аль болох зайлсхийхийг анхааруулсан. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг харж байж тодорхой шийдвэр гаргах байх” гэв.

Х.Одончимэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.