Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕГИПЕТЧҮҮД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

 Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцорсны дараа төр удирдаж буй Зэвсэгт хүчнийхэн шинэ Үндсэн хуу – лийн төслийг боловсруулж эхэлснээ мэдэгджээ. Тэд хууль эрхзүйн мэргэжилтэй найман хүнтэй тусгай баг байгуулсан тухай АР агентлаг мэдээлэв.

Зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн мэдэгдэж буйгаар эл баг 10 хоногийн дотор хуулийг бичиж дуусгах аж. Уг хуульд иргэний эрх чөлөөг хамгаалах, шударга сонгуулийг зохион байгуулах тогтолцоог бий болгох заалт оруулна хэмээн Батлан хамгаалахын сайд Хусейн Тантави Египетийн төв телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Өөрийн үзэл баримтлалдаа үнэнч гэгддэг, нэртэй шүүгч Тарек аль-Бишри Үндсэн хуулийн төслийн багийг ахалж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.