Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕГИПЕТЧҮҮДИЙН ЯЛАЛТЫН БАЯР

Хэдэн долоо хоногийн турш жагсаал хийсний эцэст Ерөнхийлөгч Хосни Мубаракийн 29 жилийн дэглэмд цэг тавьсан египетчүүд ялалтын баяраа тэмдэглэж байна. Хоёрдугаар сарын 12-нд Египетийн Ерөнхийлөгчийн орлогч Омар Сулейман Хосни Мубарак огцорсон тухай албан ёсоор мэдэгдлээ.

Каир хотын Тахрир талбайд цугласан хүмүүс “Египет эрх чөлөөтэй боллоо”, “Шинэчлэлийн төлөө урагшаа” гэсэн лоозон өргөж, бие биедээ баяр хүргэж байв. Тунисийн төрийн эргэлтээс жишээ авсан египетчүүд Ерөнхийлөгчөө огцруулж чадлаа. Энэ үйл явдалтай холбогдуулан гадаадын хэвлэлүүдэд тус улсын хэтийн төлөвийн талаарх тойм, таамаглалууд хөвөрлөө.

ЯЛАЛТЫН ДАРАА…

Төрийн тэргүүн огцорлоо, одоо шинэ Ерөнхийлөгчийг сонгох, Засгийн газраа бүрдүүлэх, саяын үймээнээр улам даамжирсан эдийн засгийн хямралыг давах, гадаад харилцааны ерөнхий чигийг тогтоох гэх мэт буман асуудлыг ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй болжээ. Египетчүүд Хосни Мубаракаас ангижрахыг л хүсэж байснаас энэ мэт тулгамдсан, ээдрээтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой төлөвлөгөө байсангүй.

Эвслийн Засгийн газар байгуулах, эсвэл өөр гуравдагч хүчинд (жишээлбэл, “Лалын шашинт ах дүүс” бүлэглэл) төрийн эрхийг өглөө ч энэ нь улс төрийн тогтвортой байдалд хүрнэ гэсэн баталгаа биш болохыг “The financial times”, “Independent” зэрэг хэвлэлүүд онцолж байна. Томоохон хотуудад жагсаал үргэлжилсээр байна. Ард түмэн сөрөг хүчин, хуучин эрх барьж байсан нам, шашны байгууллагын төлөөллийг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаахыг хүсэж байгаа аж. Тус улсын Зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд Мохаммед Хусейн Тантауи ээлжит бус сонгууль хүртэл тө – рийн эрх барьж буйгаа зарлалаа.

Египетэд болж өнгөрсөн эл үйл явдал 80 сая хүнтэй энэ орныг ч бус, Арабын ертөнцийг бүхэлд нь өөрчилнө гэдэгтэй ажиглагчид санал нэгдэж буй. Тунис, Египетийн жишээг дагах ард түмэн захаас аван байгаагаас гадна Ойрхи Дорнодод ч энэ “эрх чөлөөний өвчин” халдварлаж магадгүй аж.

ХОСНИ МУБАРАК ХААЧИХ ВЭ

Огцорсон Ерөнхийлөгч Хосни Мубарак Шармь-эль-Шейх дэх өргөөндөө гэр бүлийнхээ хамт байгаа сурагтай. Түүний хамтран зүтгэгчид болох Ерөнхий сайд асан Ахмед Назиф, Дотоод хэргийн сайд Хабиби Абдали, Мэдээллийн сайд Анас Фекки нарыг Египетээс гарахыг хориглолоо. “Өгөө мөр, нигүүлсэнгүй Аллахын нэрийн өмнөөс Хосни Мубарак ард түмнийхээ хүсэлтийг хүлээн авч, Засгийн эрхийг Зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн тэргүүнд хүлээлгэн өгч байна” гэж Ерөнхийлөгч асны Шадар туслах Омар Сулейман мэдэгдсэн юм. Ээлжит сонгуулиас өмнө огцрохгүй гэж байсан Хосни Мубарак ийнхүү бууж өгсөн нь зөвхөн египетчүүдийн хувьд ч бус, дэлхий дахинд гэнэтийн явдал болсон.

Одоохондоо эх орноосоо хөөгд чихөөгүй байгаа тэрбээр харин олон жилийн турш ху римт – луулсан эд хөрөнгөнөөсөө салж магадгүй байна. Швейцарийн банк Хосни Мубарак болон түүний хамаатнууд, ойр дотнынхны дансны гүйлгээг зогсоосноо мэдэгдлээ. Төрийн эрхийг ард түмэнд бус, армид шилжүүлэн өгч, өөрийн хамтрагч Омар Сулейманыг Зас гийн газрын төлөөлөлд үл – дээсэн зэрэг нь Хосни Му барак тоглоомоос гараагүйн илэрхийлэл гэх таамаглал ч бий. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд Парламентын спи кер түүнийг орлох ёстой аж. Египетийн арми Засгийн газраас хараат бус, өөрийн бие даасан ёс журамтай. Гэхдээ л Ерөнхий лөгч генералд албан тушаа лаа хүлээлгэн өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Ард түмэн ийм учраас л цэргийн бус иргэний төрийг шаардан жагсаж байна.

ЕГИПЕТИЙН ХУВЬСГАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Арабын улсуудын лигийн тэргүүн Амр Мусса “Өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж чадсан ард түмнээр бахархаж байна. Эдийн засгаа хөгжүүлэх, иргэний, ардчилсан төр байгуулж чадна гэдэгт итгэж байна” хэмээн “Аль-Арабиа” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлэв. ХБНГУын Канцлер Ангела Меркель Египетэд болсон үйл явдлыг “түүхэн” хэмээн онцоллоо. АНУын Ерөнхийлөгч Барак Обама египетчүүдэд баяр хүргэжээ. Харин Арабын орнууд, тухайлбал Алжир, Йеменд эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал гарч байна. Эдгээр улсын Засгийн газар харуул, хамгаалалтаа сайжруулах, жагсагчдыг тараах зэрэг арга хэмжээ авч буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.