Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Египетийн арми Парламентыг тарааж, Үндсэн хуулийг цуцлав

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцорсны дараа төр барьж буй Зэвсэгт хүчний удирдах зөвлөл Парламентыг тарааж, Үндсэн хуулийг цуцалсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Мөн шинэ Засгийн газар байгуулах ээлжит бус сонгуулийг зургаан сарын дотор явуулах тухай шийдвэр гаргажээ.

Зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд Хуссейн Тантави “Парламентыг бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй. Улс төрийн тогворгүй байдлыг намжааж, болж өнгөрсөн үйл явдалд ард түмэн өөрийн дүгнэлтээ хийх хүртэл хүлээх нь зүй” гэж тус улсын төв телевизээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн аж.

Дашрамд хэлэхэд, Хосни Мубаракийн бие муудаж, ухаан алдсан гэх мэдээлэл Египетийн болон Арабын хэвлэлүүдэд гарсан аж. Түүний гэр бүл болон шадар туслахууд энэ талаар тодорхой мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.