Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европ, ОХУ-ын баг Ангараг руу “нисэхэд” бэлэн боллоо

Сансрын болон хэт ягаан туяан дундуур Ангараг гариг руу нисэх хөлгийн орчныг зохиомлоор буй болгосон төхөөрөмжийг турших 18 сарын хугацаатай туршилтад дөрвөн хүн сайн дураараа оролцохыг зөвшөөрсөн байна. Хэт ягаан туяан дундуур нисэх хүнд бие махбодийн болон сэтгэл санааны хувьд ямар бэлтгэл хэрэгтэйг энэ туршилтаар тодорхойлох юм. Туршилтад Францын хоёр, Бельги, Италийн нэг иргэн оролцох бөгөөд тэд Европыг төлөөлөх юм.
ОХУ-ын Биологийн хүрээлэнд байрлуулсан дөрвөн модулиас бүрдсэн “хөлөгт” туршилт явагдах юм байна. Яг адил нөхцөлтэй ОХУ-ын багийн “нислэг” тавдугаар сард эхлэнэ. Төлөвлөгөө ёсоор хоёр багийнхан “сансарт” уулзалдах агаад 250 хоногийн дараа буюу Ангараг гариг дээр газардсаны дараа хоёр хуваагдах гэнэ. Эхний багийнхан ОХУ-ын эрдэмдтийн бүтээсэн сансрын хувцасыг өмссөн Ангараг гаригийн гадаргатай адил зохиомол орчинд хийнэ. ОХУ-ын багт Хятадын нэг “нисгэгч” байгаа аж. Үүний өмнөхөн 105 хоног үргэлжилсэн богино “нислэгийн” туршил амжилттай болсон. Эрдэмтэд Ангараг гариг руу нисээд буцаж ирэх хугацааг 520 хоног хэмээн тооцоолсон аж. Гэхдээ бодит амьдрал дээр үүнээс арай урт байж магадгүй гэнэ.
Бүх зүйлийг Ангараг гаригийнхтай адилхан болгох гэж эрдэмтэд хичээж байгаа ч харилцаа холбооны асуудал үнэмшилтэй болохгүй байгаа учраас товлосон хугацааг ялимгүй сунгаад байна. Ангарагаас илгээсэн мессэж 20 минутын дараа дэлхийд ирэх бөгөөд энэ хугацааг бодитой болгох гэж эрдэмтэд оролдож байгаа юм.
Дүрэм ёсоор хөлгийн хаалга туршилт эхлэснээс хойш 18 сарын дараа л онгойх аж. Аяллын үеэр “нисгэгчдийн” биед гарч байгаа өөрчлөлтийг эрдэмтэд хянаж, тэмдэглэн авах юм байна. Бие махбодийн болоод сэтгэл зүйн өөрчлөлт, стресс, гормоны түвшин, нойр, цагаан хоол идсэн тохиолдолд биед гарах өөрчлөлт гээд олон зүйлийг эрдэмтэд нарийн судлана. Европын сансрын агентлагын захирал Симонетта ди Пиппо “Марс бол хэзээ нэгэн цагт бидний ажиллаж, амьдрах газрын нэг болно. Одоогоор сансар судлалын 14 агентлаг хамтран ажиллаж байгаа. Ямар ч улс Ангарагийг судлах ажлыг дангаараа дөнгөхгүй. Энэ бол бүх дэлхийн асуудал” гэсэн байна.
Ангарагт хүн газар дахь мөч ойрын хэдэн арван жилдээ биелэх боломжгүй, технологийн хувьд хүн төрөлхтөн Ангараг дээр газардаад эх дэлхийдээ аюул осолгүй буцаад ирэх боломж одоохондоо байхгүй аж.  
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.