Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын холбоо Ливийн эсрэг авсан визийн хоригоо цуцлав

Европын холбоо Ливийн иргэдэд Шенгений виз олгохыг хориглоод байсан хоригоо цуцаллаа. Хэдийгээр Европын холбооны гишүүн биш ч Шенгений бүсэд хамаардаг Швейцарийн санаачлагаар Ливийн иргэдэд виз олгохыг хориглож, хар дансанд оруулсан. Хоёр орны хооронд дипломат маргаан дэгдсэний улмаас Швейцарь энэ арга хэмжээг авах санаачлага гаргасан. Эдүгээ Испани Европын холбоог тэргүүлж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн яам “Ливийн иргэд хар дансанд орсонд харамсаж байна. Одоо энэ хориг цуцлагдсан хойшид ч ийм юм болохгүй гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
Ливийн тал ч Европын холбооны алхмыг өндрөөр үнэлж, Европын холбооны гишүүн орнуудын иргэдэд виз олгохыг хориглоод байсан шийдвэрээ цуцлаад, энэ алхмаа “Хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд хийсэн” хэмээн тайлбарлав. Иргэд харилцан зорчихыг хориглосон шийдвэр хоёр жилийн өмнө Ливийн удирдагч Моанмар Кадаффын хүү Ганнибал Каддафыг хүн зодсон хэргээр Женевт баривчилснаас үүдэлтэй. Хэдийгээр хүүг нь сулласан ч М.Каддаф Швейцарийн банкнуудаас олон сая доллараа татаж, газрын тос нийлүүлэхээ зогсоосон төдийгүй тус улсын хоёр бизнесмэнийг татвараас зугтсан, зөвшөөрөлгүй бизнес эрхэлсэн хэргээр баривчилсан. Ливид албан ёсны айлчлал хийж байгаа Испанийн Гадаад хэргийн сайд Мигуэль Моратино хоёр улсын хооронд үүссэн таагүй байдлыг дипломат аргаар шийдвэрлэхээр чармайж байна.    
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.