Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕВРОПЫН ХОЛБОО ИРАНЫ ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ ТАВЬЖ МАГАДГҮЙ

 Иран энхийн зорилгоор уран баяжуулж буй гэдгээ дахин мэдэгдэх зуур Европын холбоо тус улсын газрын тосны экспортын эсрэг шинэ хориг тавьж магадгүй боллоо. Энэ сарын сүүлчээр болох Европын холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарын Дээд хэмжээний уулзалтын үеэр уг асуудлыг хэлэлцэх гэнэ. Ираны санхүүгийн байгууллага, тэр дундаа Төвбанкны эсрэг саяхан хориг арга хэмжээ авсан АНУ Европын холбооны уг саналыг дэмжиж байгаа аж. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе “Энэ сарын 30-нд болох Дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны газрын тосны экспортод хориг тавина гэж найдаж байна” хэмээн мэдэгдэв. Үүний зэрэгцээ тус улсаас нефть, нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг орнууд өөр эх үүсвэр олох ёстойг онцолжээ. Одоогийн байдлаар Ираны газрын тосны экспортын 17 хувь Европын холбооны улсууд руу “урсаж” байна. Хэрэв Европын холбоо Иранаас газрын тос экспортлохоо зогсоовол “хар алтны” үнэ огцом өсөж магадгүйг ажиглагчид анхааруулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.