Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2010 оны 2 дугаар сар 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын Холбоонд хийх айлчлал эхэллээ.
Бельгийн нийслэл Брюссельд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Иержи Бүзектэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцов. Энэ уулзалтад Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, ЕвроПарламентийн Төв Ази, Монголын бүлгийн гишүүн Пауло Бартолози болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжиж, харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Европын Парламентын Ерөнхийлөгч хэлээд, ардчилсан Монгол Улсыг Европын Холбоо тууштай дэмжиж ажиллах болно гэлээ.
Тэрээр “Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт тайван замаар шилжсэн, бүс нутагтаа үлгэр жишээ болсон орон билээ.
Бид танай улстай харилцаж байгаа харилцаагаа улам бүр шинэ шатанд гаргахыг хүсч байна.
Саяхан эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ амжилттай өрнөж байгаад би талархаж байна.
Энэ хэлэлцээрийг байгуулснаар бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэлээ.
Ноён И.Бүзек, Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ болж байгаагийн тод жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзах санаачилга гаргасан явдал гээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү шийдвэрт талархаж байгаагаа дахин илэрхийлэн, энэ хүнлэг бус ялыг бүр мөсөн цуцална хэмээн найдаж байгаагаа ярилаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.