Европын холбооны дээд хэмжээний яаралтай уулзалтаар гишүүн орнууд еврогийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулах талаар хэлэлцэн тохирлоо. Грекийн төсвийн алдагдал өнгөрсөн онд 12.7 хувь болсонд уулзалтад оролцогчид анхаарал хандуулав. Герман, Франц улс Грект 20 тэрбум еврогийн тусламж үзүүлэх санал ганзагалж иржээ. Еврогийн бүсийн асуудал ганц Грекээр ч дуусахгүй байгаа бололтой. Одоо Европын холбооны гишүүн 27 орны 20-ийнх нь төсвийн алдагдал Маастрихтын хэлэлцээгээр тогтоож өгсөн гурван хувиас аль хэдийнэ давчихаад буй ажээ. Иймээс Европын холбооны гишүүн орнуудын төр, Засгийн газрын тэргүүн нар дээд хэмжээний уулзалтаараа эдийн засгийн хямралын гурав дахь давалгааг сөрөн зогсоход чиглэсэн ямар цогц арга хэмжээ авахыг хэлэлцэж байна
Б. БУЯНЦОГ







0 Сэтгэгдэл