Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕВРОПЫН БИЗНЕСМЕНҮҮД Д.МЕДВЕДЕВТ ГОМДОЛЛОЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевт Европын хэсэг бизнесмен захидал илгээжээ. Гадаадын мэргэжилтнүүдийг Орост ажиллахтай холбогдуулан шинэ журам гаргаж буйг тэд эсэргүүцсэн байна. Тус улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэдийг одоо тусгай шалгуураар шүүж виз олгох юм.

Европын бизнесийн ассоциацийн ерөнхий захирал Франк Шауфф энэ талаар мэдэгдэхдээ “ОХУ-д хөрөнгө оруулж буй Европын бизнесменүүд одоо тус улсад зорчихын тулд өч төчнөөн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай боллоо. Москва болон бусад хотуудад түр хугацаагаар амьдрах байр сууцныхаа эзэнтэй тохиролцсон гэрээг ч шаардаж байна. Хэд хэдэн улс дамнасан бизнестэй ажил хэрэгч хүмүүсийн хувьд иймэрхүү зүйлд зарцуулах цаг байхгүй” гэсэн байна.

Аливаа улс оронд зорчиж буй иргэд тусгай журам мөрдөж, хууль сахих ёстой, харин тус оронд хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаадын иргэдэд бичиг баримтын асуудлыг хөнгөвчлөх нь зөв хэмээн Европын бизнесменүүд үзэж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.