Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс хичээлийг ЕБС-иудад заадаг болох тухай захирамж гаргажээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав мэдээллээ. Энэхүү зарлиг нь ерөнхий боловсролын сурагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилготой аж. “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга барил билгийн ухааны үндэс” хичээлийн агуулгыг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон байна. Энэ хичээл нэмэгдэж орсноор ерөнхий боловсролын хөтөлбөрт 420 цагийн хичээл нэмэгдэх юм. Ерөхнхийлөгч энэхүү хичээлийн хөтөлбөрөө бүрэн эрхийнхээ хугацаанд хийх хамгийн чухал ажлын нэг гэж дүгнэсэн байна.







0 Сэтгэгдэл