Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Нарангэрэл: Вакциныг жирэмсэн болон тухайн вакцины найрлагад орсон бодисноос харшилтай хүнд хийхгүй

Коронавирусийн вакциныг жирэмсэн болон тухайн вакцины найрлагад орсон бодисноос харшилтай хүнд хийхгүй гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ . Мөн эм, антибиотикт харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, бусад вакцинд хүчтэй харшил буюу анафлаксийн шоконд орж байсан хүмүүст коронавирусийн вакцин хийхгүй аж. Түүнчлэн мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, 38.5-аас дээш халуурсан, ямар нэгэн өвчний зовиуртай, дархлал дутмагшилтай, гормон болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүн уг вакциныг хийлгэж болохгүй юм. Харин хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн заалттай аж.

Иргэд вакцин тариулахын өмнө эмчийн үзлэгт орох бөгөөд үүний дараа 30 минут ажиглалтад байлгах аж. Мөн вакцин тариулахдаа дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгахыг зөвлөв.

Мөн вакцин хийлгэснийхээ дараа тарьсан газрын хөндөхгүй, маажихгүй, хоёр хоног ус хүргэхгүй байх, дулаан хувцаслах, согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Халуурах, ханиах зовиур илэрбэл эмчээс зөвлөгөө авах, ажлын ачаалаа тэнцүүлж, хэт ядрахгүй байх, давтан тунгаа хугацаанд нь хийлгэх шаардлагатай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.