Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д. Загджав УИХ-ын даргаас илүү хуучинсаг

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэв. Чуулганы хурал дээр асуудал бүрт Бүлгээс тав хүртэлх, гуравдагч хүчний нам, бие даагч нэг нэг хүн үг хэлдэг болгохоор тооны хязгаарлалт уг төсөлд тусгасан нь гишүүдийг нэлээд эгдүүцүүлэв. УИХ-ын дарга тэдэнд “Одоо байгаагаа хар. Хэтэрхий олон хүн үг хэлэх гээд биенээ залхаадаг. Бусад нь гараад явчихна, тэгээд би 3- 4 хүнтэй л хуралдахад хүрдэг шүү дээ. Байхгүй хүмүүс чинь та нарын үгийг сонсохгүй” гэлээ. Д.Загджав гишүүн танхимаас хүний эрх ярьтал спикер “Чиний хэлэх үг бол өчүүхэн юм” гэв. Эндээс тэдний маргаан эхлэв. Д.Загджавын үг хэлэх ээлж ирэхэд тэрбээр:

-Та ер нь юү юм бэ. Үг хэлэх гэхээр хязгаарлаад, микрофонтойгоороо далимдуулж дарамтлаад байна. Хуучинсаг юм.

Д.Дэмбэрэл: -Би УИХ-ын дарга. Чи угаасаа олигтой үг хэлж чадахгүй. Надаас илүү чи хуучинсаг шүү.

Д.Загджав: -Хэрэлдээд байх юм. Та дуугүй бай.

Д.Дэмбэрэл: Чи өөрөө дуугүй бай. Чамд хэлэх өөдтэй үг ч байх биш.

Д.Загджав: Ямар зугаатай юм бэ. Миний үг хэлэх хугацаа яваад байна, нөхөж өгөөрэй. Үг хэлэх эрхийг хязгаарлахгүй шүү.

Д.Дэмбэрэл: Юу нь зугаатай байгаа юм. Би хэзээ ч гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарладаггүй. Хэрүүл хийсээр байтал минут чинь өнгөрөөд байна. Нөхөж өгөхгүй. Ингээд Д.Загджав арга буюу маргаанаа зогсоож, хуулийн төсөлтэй холбоотой үгээ хэлэв. УИХ-ын дарга түүнд гүйцэгдэхгүй “нөхөр” аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.