АНУ-ын Миссури мужийн шоронгийн хоригдлууд Спарки нэртэй сонсголгүй нохойд дохионы хэл заажээ. “Суу, бос, хэвт, зогс, хоолоо ид, салхилъя” зэрэг үгсийг дохиогоор илэрхийлснийг нохой ойлгодог болсон аж. Шоронгийн удирдлагууд Спаркиг Миссури дахь сонсголгүй хүүхдүүдийн сургуулийн багш нарт үзүүлсэн байна.
“Спаркиг хараад нохойнд ч мөн дохионы хэл сургах боломжтойг бид ойлгосон. Сонсголгүй нохдод багш нараас гадна сурагчид мөн хичээл заахаар болсон. Энэ нь сурагчдын хичээ лийн амжилтад ч сайнаар нөлөөлөх биз” хэмээн тус сургуулийн эрхлэгч Барбара Гаррисон ярьжээ.
Б.ОЮУТАН







0 Сэтгэгдэл