Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дээрэм хийхдээ хар, баригдахдаа цагаан

АНУ-ын Охайо мужид дөрөвдүгээр сарын 9-нд 30 орчим насны хар арьст залуу таван банк дээрэмдсэн хэрэг гарсан. Банкны болон гудамжинд байрлуулсан камерын бичлэгт үндэслэн цагдаа нар африк гаралтай байж болох хар арьст залууг баривчлахад туслахыг олон нийтэд хандан уриалсан.

Үр дүнд нь цагдаагийнхан Конрад Здзиерак гэгч цагаан арьстан залууг баривчилсныхаа дараа хууртагдсан болохоо ойлгосон байна. Учир нь, уг этгээд банк тонохдоо Холливудад хэрэглэдэг, жинхэнэ юм шиг баг өмсдөг байсан нь илэрчээ.

Цагдаагийн дэслэгч Майкл Матис чулуу хөөж байснаа хү- лээгээд, “Цагдаагийнхан “Холливуд чанарын баг” гэж нэрлэдэг, нэг бүр нь 600-700 долларын үнэтэй багийг сэжигтэн гэмт хэрэг үйлдэхдээ өмсдөг байсныг илрүүлсэн” гэжээ. Конрад Здзиеракийг таван банк дээрэмдсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.