Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дээрэмчдийн нэг нь “Эгч ээ, таны гарыг зөөлхөн хүлнэ ээ” гэж байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гэр бүлийн эмийн сан”-гийн эмийн санчийг хүлж, дөрвөн сая гаруй төгрөгийг нь дээрэмдсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Гэмт этгээдүүд 165-170 см орчим өндөртэй, 21-25 настай болов уу гэмээр залуус байсан талаар хохирогч Б цагдаагийнханд мэдээлсний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тэднийг эрэн сурвалжилж байна. Тухайн шөнө чухам юу болсон талаар тодруулахаар хэрэг гарсан эмийн санг зорьсон юм. Тус хорооны …. дугаар байрны нэгдүгээр давхрын зарим ханыг нурааж хаалга гаргасан уг эмийн санг хохирогч ах дүү нартайгаа ажиллуулдаг гэнэ. Тэд энэ эмийн санг нээгээд жил орчим л болж байгаа аж. Эмийн сангийн нэг өрөөгөө барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг нэгэн залууд түрээслүүлдэг байж. Тус эмийн санд ороход барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдсэн бололтой харагдав. Хохирогч Б гэх 30 гаруй насны эмэгтэйтэй уулзав

-Өнгөрсөн долоо хоногийн лхагваас пүрэв гаригт шилжих шөнө дээрэмчид танай эмийн санд халджээ. Тэд эндээс юу дээрэмдсэн юм бэ?

-Би шөнө 03.40 цаг хүртэл ажиллахдаа шагайвраа нээлттэй байлгасан. Тооцоо, тайлангаа бичиж, захих эмээ жагсааж байгаад арын өрөө рүүгээ унтахаар орсон. Түүнээс хойш нэг их удалгүй 04.40 цагийн үед нүүрээ битүү халхалсан, юүдэнтэй цамц өмссөн хоёр залуу хаалга эвдэн орж ирсэн. Тэдний нэг нь гартаа бейсболын цохиур, нөгөө нь тахир үзүүртэй царил барьсан байсан. Би тухайн үед аль болох тайван байхыг хичээж, миний дүү нар гэж тэдэнтэй харилцсан. Тэр хоёрын нэг нь их ширүүн ааштай, нөгөө нь гайгүй залуу байсан.

Тэд ломбарднаас нэлээд хэдэн гар утас, манай эмийн сангаас дөрвөн сая төгрөг авч явсан. Бас болоогүй, “sex shop”-оос эр бэлэг эрхтэн, сэрэл өдөөгч хоёр төрлийн бэлдмэл авсан байна лээ. Сэрэл өдөөгч бэлдмэлийн нэг нь их хүчтэй үйлчилгээтэй. Түүнийг хэрэглэсэн хүн хүчингийн хэрэг ч үйлдэж магадгүй.

-Танай эмийн сан орлогоо өөр газарт хадгалж болоогүй юм уу?

-Бид орлогоо өөр газарт хадгалдаг л даа. Тухайн үед орлогоо авч яваагүй байсан юм. Бидний орлогын мөнгийг авснаас гадна дүү нар маань бизнесээ өргөжүүлнэ гэж банкнаас мөнгө зээлсэн байсныг тэд авсан. Бид тэр мөнгийг ширээний шургуулганд хадгалж байсныг царилаар хөшиж онгойлгосон. Улмаар миний гар цүнхийг суллаж, дотор нь байсан зүйлийг тарааж асгаад мөнгийг маань хийгээд явсан.

-Тэд танайхыг их мөнгөтэй гэдгийг яаж мэдсэн юм бол?

-Би таамаглахдаа тэр залуус гол нь ломбард дээрэмдэж эд зүйл авах зорилгоор царил бэлтгэж ирсэн байх гэж бодсон. Тэд ломбардны төмөр шүүгээг эвдэх гэж оролдоод дийлээгүй. Тэгээд л манайд халдаж, мөнгийг маань авсан. Дээрэмчид их тайван үзсэн юм шиг байна лээ. Хөргөгчинд байсан “Red bull” ундаа задалж ууж байгаад савыг нь үлдээсэн байсан.

-Гэмт этгээдүүд таныг паарнаас хүлсэн гэсэн. Зодож цохиогүй юу?

-Намайг амралтын жижиг өрөөний паарнаас хүлж орхиод дэргэдээс цүнхийг минь авсан. “Бичиг баримтыг маань үлдээгээч” гэж гуйхад нэг нь хэлснээр болсон. Гэтэл намхан нь бичиг баримтыг маань урчихсан. Тэд нэлээд эртнээс төлөвлөсөн бололтой. Шинэ сур гаднаас барьж орж ирсэн. Түүгээрээ миний гарыг хүлсэн. Намайг цохиж зодоогүй ээ. Харин өндөр нь “Эгч ээ, таны гарыг зөөлхөн хүлнэ ээ” гээд уячихаад явсан.

-Тэгээд та сурыг нь яаж тайлав. Эсвэл гаднаас хүн орж ирж таныг сулласан уу?

-Тэднийг жижиг өрөөнөөс гарах үед нь би оролдож байгаад гарынхаа хүлгийг тайлсан. Шинэ сур байсан болохоор эрч нь амархан суларч тайлагдсан. Ингээд тэднийг гарсны дараа араас нь гарч хажуугийн дэлгүүрийн манаачаас тусламж гуйх гэсэн боловч хаалгаа тайлж өгөөгүй.

Азаар ломбарданд цагаан утас тавьсан байсныг аваагүй байсан. Түүгээр цагдаа дуудаж, гэр бүлийнхэндээ хэл дуулгасан. Би тэр шөнө нөхрийгөө дуудаж хамт хонох гэснээ больсон юм. Нөхөр маань тэдэнтэй таарч янз бүрийн явдал болоогүй нь яамай гэж одоо бодож байна.

Тэр хэрэг явдлаас хойш би нэлээд цочирдсон. Уг нь дээрэмчдийг орж ирэх үед аль болох тайван байхыг хичээж тэдэнтэй “Аниагийн дүү нар эгчийнхээ бичиг баримтыг үлдээчих” энэ тэр гэж ярилцаж байсан боловч их айсан. Тэр нь одоо болтол гарахгүй байна. Өчигдөр нүүрээ битүү халхалсан эмэгтэйтэй гудамжинд тааралдаад давхийтэл цочиж, түгшсэн шүү.

-Цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулж сэжигтэй зарим нэг хүнийг саатуулсан гэж мэдээлсэн. Танд энэ талаар хэлсэн үү?

-Хэрэг гарсны дараа цагдаагийнхан намайг аваачаад хэнтэй ч уулзуулахгүй байлгаад байсан. Энэ үед би өөрөө гэмт хэрэг үйлдсэн юм шиг л санагдсан. Нэлээд орой болсон хойно нөхөр маань хоол цай хийж авчирч өгсөн. Хэрэгт холбогдуулж хү- мүүс саатуулсан гэж хэлсэн.

Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж энэ хэргийн мөрдөн байцаалтын явц хэр байгаа талаар эрх бүхий нэг ажилтнаас тодруулсан юм. Тэрбээр “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Шалгаж тодруулах зүйл нэлээд байгаа учраас мэдээлэл өгөх боломжг үй.

Уг хэрэгт холбогдуулж гурван залууг саатуулан шалгаж байгаа. Тэд ломбар днаас дээрэмдсэн гар утсаа ченжүү- дэд худалдсан байсан. Утасных нь сери, дугаараар хөөж нэг ченж авсан байсныг тогтоосон. Улмаар түүнд утас зарсан хүмүүсийг баривчилсан” гэлээ.

Г.Орчон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.