Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Эрдэнэбат: Гэрээгээ зөрчвөл хамтарсан Засгийн газрын асуудлыг ярина

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнбат өчигдөр мэдээлэл хийлээ. Сард нэг удаа тус нам сэтгүүлчдэд цаг үеийн сэдвээр мэдээлэл хийж, асуултад хариулдаг уламжлалтай. “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулахаар орон даяар АН хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд буй. Дорнод аймагт эхний хэлэлцүүлэг болж 60 гаруй санал ирүүлжээ. Дараагийн хэлэлцүүлгээ тэд ирэх долоо хоногт Булганд хийх юм байна.

2020 он гэхэд монгол хүн эрүүл, ажилтай, боловсролтой байхаар тэд зорьжээ. Мөн улсын эдийн засаг хөгжсөн, бүх зүйлийг сайн сайхан болгохоор төлөвлөсөн. Ингэхийн тулд яг юу хийх хэрэгтэй, тулгамдсан ямар асуудал байгааг ард түмнээс асууж, тэдний саналыг төрийн бодлого болгоход хөтөлбөр чиглэнэ. Булганы дараа Дорноговь аймагт удаах хэлэлцүүлгээ зохион байгуулах гэнэ.

Энэ талаар товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодрууллаа.

-Хамтарсан Засгийн газрыг сонгуулиас өмнө “унагана” гэсэн яриа байна. АН ер нь Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгч байгаа вэ?

-Хамтарч Засгийн газар байгуулах тухай гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хэвлэл мэдээллээр янз бүрийн хардлага гарахыг бид үгүйсгэхгүй. Харин ч мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв гэрээгээ хэрэгжүүлээгүй, зөрчих юм бол Засгийн газрын асуудлыг ярина. Түүнээс биш МАНАН гэдэг нэг нам бий болчихоод, салахын аргагүй байгаа юм биш.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.