

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Цагаан хустайн орчимд дэрвэгэр жиргэрүүний нэг тн үр нөөцөлсөн байсныг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрсөн даваа гарагт илрүүлжээ. Тодруулбал, Дорнод аймгаас орон нутгийн иргэд түүж бэлтгэсэн үрийг иргэн Г өнгөрсөн оны 4-8 дугаар сард худалдан авч, БНХАУ-ын иргэнд өндөр үнээр борлуулах зорилгоор хадгалж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан ургамлын үрийг хадгалж байсан чингэлэгт хэргийн газрын үзлэг хийж, зургаан иргэнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Үрийг эд мөрийн баримтаар хурааж, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.


Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэд ахлагч Г.Анар-Эрдэнэ “Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүүг устахаас урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар түүж, бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаагаар хориглосон. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар нэг кг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50 000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3- т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Уг хэрэгт холбогдуулан гурван этгээдийг шалгаж байгаа. Одоогоор мөрдлөгийн шатанд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш ховор ургамал түүж, худалдан борлуулахыг завдсан таван зөрчил бүртгэгджээ.
















Манай хөдөөнийхөн ялангуяа мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй ухамсар дорой байна. Яагаад заавал хөдөөнийхөн гээд байгааг та бүхэн минь ойлгоорой. Байдал яг тийм л байна.
Байгаль орчныг хамгаалах цагдаагийн алба маш сайн ажиллаж байгаад баяр хүргэe. Зэрлэг ан амьтан агнасан, ховор ургамал, эмийн ургамал түүж борлуулдаг хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог болох ёстой. Дорнодын энэ ургамалыг хятадад гаргах зөвшөөрлийг төрийн дээд нэг
албан тушаалтаны ухуулж зөвшөөрүүллээ гэсэн зүйл бичигдээд байсан. Уг үндэсийг нь олж зогсоох хэрэгтэй ба мэдээлэлийг иргэдээс худалдаж авбал маш сайн илрэнэ.
emin urgamal
Энэ үрээ одоо хөрсөн дээр цастай чийгтэй байгаа дээр нь суулгаад орхичихвол үгүй сайн ажил болох нь дээ
Хөдөөнийхөн байгалын чулуугаа хүртэл өөрсдөө зөөж өгөх юм.
Энүүгээр юу хийдгийм бол
kovid 19g edgeeh emend orj bn gsn. hovor emiin urgamal.
Дэрвэгэр жиргэрүү хэмээх газрын судас бүхий эмийн ургамал үндэс хэлбэрээр газрын хөрсөнд ургаж хөрсний ус чийгийг зохицуулан жигд тархаан тэнцвэржүүлж байдаг тул хөрсний гадаргуунд цөлжилт үүсэхээс хамгаалж байдаг нэн өвөрмөц эртний байгалийн унаган тогтоц. Энэ тогтоцыг бид ОНГОН БАЙГАЛ хэмээдэг бусуу. Монгол улс нь далайд гарцгүй хуурай уур амьсгалтай цөлжилт хэдийн үүсээд эхэлсэн ногоон байгууламжаар хомс тул хөрсний гүнд ус чийгийг барьж байдаг судлыг судсыг үндсийг хууль бусаар түүж ашиг олох гэсэн энэ мэт үйлдэлд нутгийн иргэд өөрсдөө буруутай. Биеийнхээ судсыг таслаад бусдад зарна гэдэг ойлголт хүнд байж болох уу ? түүн лүгээ байгал дэлхийгээ өөрийн бие мэт санаж арчилж тордож байвал эргээд хүнд өгөх шим тэжээл нь их баймаар. Нутаг усаа хамгаалж суух ёстой нутгийн иргэд нь өөрсдөө ийм арчаагүй үйлдэл үйлдэж дэлхий дахинд вирүс тархаасан голомт болсон улсад зарна гэж толгойд нь яаж багтаж, сэтгэж байна аа.
Эх орон, ирээдүйгээ гэх сэтгэлгүй эргүүчүүд хичнээн ихээр олширч байна вэ,
экологийн цагдааг цагаа олж байгуулсан нутаг орны мин уул ус савдагтэднийг мөнхөд ивээг
Зүүн аймгийнхан ялангуяа эх орноо ховор чулуу ургамал амьтан бүгдээ өөрсдөө хятадад худалдаад дууслаадаа.Дургуй хүнээ наашаа харж хужаа гэж доромжилчихоод цаашаа харж хужаа сэтгэлээр газар дэлхийдээ хандаж байна шүүдээ.
Өөрсдөө эх орныхоо эмийн ургамал баялгийг ухаж гаргаад хятадын гар хөл болж байдаг харалган муухай хүмүүсийг хатуу цээрлүүлмээр юмаа
Түүж ирсэн хүмүүсээр хавар үрээр нь газарт тариалуулах арга хэмжээ авъя. Мөнгөөр торгоод нэмэргүй хажууд нь цагдаа зогсоож хяналт тавьж байгаад тариалуулах ургасан эсэхэд хяналт тавих ургахгүй бол дахиад тариалуулах хэрэгтэй ургамал нь