ДЭМБ-ын 63 дугаар чуулган 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Щвейцар улсын Женев хотноо нээгдлээ. 5 хоног үргэлжлэх чуулганы үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн 193 гишүүн орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Энэхүү чуулга уулзалт нь Мянганы хөгжлийн зорилтууд, Хоол тэжээл, эрүүл мэндийн салбарын ажиллах хүч гэсэн гурван үндсэн сэдвийг хэлэлцэж байна.
ДЭМБ-ын чуулганд Монгол Улсыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, чуулганы үеээр Монгол улсын Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудын хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.







0 Сэтгэгдэл