Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхий дээрх аюултай таван хот

Дэлхий дээрх хамгийн аюултай таван хотын жагсаалт

1.Mogadishu .Somalia

Энэ хотод амьд явах баталгаа бараг байдаггүй .Иргэны дайн маш их болдог. Маш олон хүн өдөр бүр хүнд гэмтдэг. Хууль дүрэм гэж бараг л байхгүй. Хэдэн хүний хэд нь амь насаа алдаж байгааг судалж олох боломжгүй. Өнгөрсөн түүхийг нь сөхвөл 1991 онд ерөнхийлөгч Siad Barre-г татан буулгах гэж иргэний дайн хийсэн уг дайнд бараг нэг сая хүн амь насаа алдсан байна. Өнөөдрийг хүртэл уг хотод хэдэн хүний хэд нь үхэж үрэгдэж байгааг мэдэх аргагүй ажээ.

2.Ciudad Juarez .Mexico


Уг хотод жуулчид их очдог ажээ. Гэвч гэмт хэрэг маш их гардаг гэнэ. Дээрэм, хүн барьцаалах болон хүчингийн хэрэг өдөр болгон шахуу гардаг байна. Энэ нь ихэвчлэн хар тамхичид болон мафуудийн хооронд болдог ба энгийн хүн өртөх тохиолдол ч байдаг байна. Арван мянган хүний 130 нь амь насаа алддаг ажээ.

3.Caracas .Venezuela


2008 онд 510 хүн амь насаа алдсан гэж Си эн эн мэдэгдсэн байна. Хар тамхичид болон дээрэмчид хоорондын дайнаас болж олон аллага болдог байна. Жил ирэх тусам гэмт хэрэг нь өссөөр байгаа ба арван мянган хүн тутамд 130 нь амь насаа алддаг байна.

4.New Orleans ,USA


Америкын хотуудаас дээрэм тонуул аллагаар нэгдүгээрт ордог хот ажээ. арван мянган хүний 95 нь дээрэмд өртөж амиа алддаг байна.


5.Cape Town.South Africa


Дээрэм болон аллага хулгай гэх мэтийн хэргүүд их гардаг байна.Өдөрт дунджаар 50 хүн амь насаа алддаг ажээ. сүүлийн үед аллага 3,4 хувиар буурсан бол хүчин дээрмийн хэрэг өссөн үзүүлэлт гарчээ. Гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн ихэнх нь бараг мэргэжлийн түвшинд байдаг байна. Арван мянган хүнээс 62 нь амь насаа ямар нэг байдлаар алддаг ажээ. 

Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.