Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн хамгийн өндөр настай хүн

1933 онд “Таймс” сэтгvvл болон “Нью-Йорк Таймс” сонинд Ли Чин Юн гэдэг хятад хүнийг оршуулсан талаар мэдээлж байжээ.
Энэ хvн нь 256 наслахдаа 23 эхнэрээ нутаглуулж, vр хvvхэд, ач гуч гэсэн 180 гаруй хvvхдийг хvмvvжvvлжээ. 256 нас гэдэг бол vнэхээр өндөр нас бөгөөд тэрбээр төрсөн өдрөө хvртэл мартах хэмжээнд өтөлсөн байж болох юм.

“Зvрхээ амрааж, яст мэлхий шиг сууж, тагтаа шиг хөнгөн зөөлөн алхаж, нохой шиг унт” гэж Ли өвгөн цэргийн жанжин Ву Пей Фуд захисан байна. Ву Пей настай эрийн урт насалсан нууцыг мэдэхээр гэртээ авчирч байжээ. Оюун ухаанаа тайван байлгах нь урт наслахын хамгийн гол нууц гэж Ли өвгөн vздэг байв. Тэрбээр хоолондоо голчлон цагаан будаа болон дарс хэрэглэдэг байжээ.

Ли Чин Юны амьдралын эхэн vеийн талаар тодорхой мэдээлэл байдаггvй ч тэрбээр Хятадын Сычуань мужид төрж, тэр газраа өөд болсон бөгөөд 10 насандаа бичиг vсэг тайлагдаж, Каньсу, Шаньси, Тvвд, Манж зэрэг улсаар аялж, эмийн ургамал тvvдэг байжээ. Ли цуглуулсан эмийн ургамлаа худалддаг байсан гэнэ. Таймс сэтгvvлд мэдээлснээр настай эр баруун гарынхаа хумснуудыг 15 см урт ургуулсан байна.

Ли Чин Юуны хэлснээр, тэрбээр 1736 онд төрж, 197 насалжээ. Гэвч 1930 онд Минкуо их сургуулийн профессор Ли өвөөг 1677 онд төрсөн гэдгийг нотолсон байна. Хятадын эзэн хааны Засгийн газраас Лигийн 150 болон 200 насны ойд баяр хvргэсэн баримтаар насыг нь тодорхойлсон аж. Vvнээс харахад өндөр настан төрсөн өдрөө ч мартсан байжээ.

Гиннессийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн урт насалсан хvн гэсэн цолыг 1997 онд 122 насандаа өөд болсон Жэнне Льюс Калмент гэдэг франц эмэгтэй эзэмшдэг байна. Хэрэв Ли өвөөгийн насыг албан ёсоор баталбал тэрбээр одоогийн амжилтын эзний насыг 130 гаруй жилээр хол орхих юм. 1928 онд “Нью-Йорк Таймс” сонинд нийтэлсэн Лигийн зургаас харахад тэрбээр 60 настай хvн шиг л харагдаж байжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.