Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн түүхэнд энэ өдөр-11-09

1330 оны энэ өдөр Посадын дэргэдэх тулалдаан бол жээ. Валахууд (одоогийн Румын ба Молдавын нутаг дэвсгэр дээр оршиж байсан түүхэн улс ) Унгарын хаан I Карлын армийг бут цохижээ.

1456 оны энэ өдөр Унгарын хаан II Ульрихыг Белградад хөнөөжээ.

1729 оны энэ өдөр Испани, Франц, Их Британи улсууд Севилийн энхийн гэрээ байгуулжээ.

1867 оны энэ өдөр Сёгунат Токугава (Японд 1603 онд байгуулагдсан цэргийн засгийн газар эзэн хаанд эрх мэдлийг нь буцаан олгожээ.

1870 оны энэ өдөр Кульмьегийн тулалдаанд Францын цэрэг Пруссийн армийг бут цохижээ.

1872 оны энэ өдөр Бостоны Их түймэр гарчээ. Америкийн түүхэн дэх эдийн засгийн хохирлын хамгийн их өртөг бүхий түймэр гэж тооцдог. Гал түймэр Бостон хотын төвийн 26 га газрыг хамарсан бөгөөд 776 байшин сүйдэж, 73.5 сая долларын хохирол учруулжээ.

1887 оны энэ өдөр Перл-Харбор ба Хавай АНУ-ын мэдлийнх болжээ.

1900 оны энэ өдөр Оросын 100 мянган цэрэг Маньжурыг эзэлжээ.

1901 оны энэ өдөр Туркийн султан Франц улсын тулган шаардлагын хариуд Турк дахь Францын ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг зөвшөөрчээ.

1906 оны энэ өдөр Теодор Рузвельт өөр улсад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болжээ.

1911 оны энэ өдөр Францад анхны неон гэрлийн реклам гарчээ.

1918 оны энэ өдөр Германд гарсан хувьсгалын үр дүнд тус улсын эзэн хаан II Вильгельм хаан ширээнээсээ татгалзжээ.

1923 оны энэ өдөр Мюнхен хотод Гитлерын удирдсан “Шар айрагны хувьсгал” дарагджээ.

1953 оны энэ өдөр Камбож улс тусгаар тогтножээ.

1955 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн апартеидын тухай илтгэлийг сонсох шийдвэрийг Өмнөд Африкийн төлөөлөгчид эсэргүүцэн ассамблейг орхин гарчээ.

1965 оны энэ өдөр Католик хөдөлмөрийн хөдөлгөөний гишүүн Рожер Аллен ЛаПорт, Вьетнамын дайныг эсэргүүцэн НҮБ-ын байрны өмнө өөрийгөө шатаажээ.

1979 оны энэ өдөр Зөвлөлтийн цөмийн довтолгооны талаар Америкийн NORAD системийн компьютерын (Америкийн сансрын хамгаалалтын командлал) алдаатай мэдээллээс болж АНУ-д цөмийн түгшүүр зарлажээ. Арван минутын турш дэлхий цөмийн дайны ирмэгт иржээ.

1983 оны энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Гонконгийн талаар Их Британитай тохиролцоонд хүрээгүй тохиолдолд 1984 оны 9-р сард Хонконгыг Их газартай нэгдсэнийг Хятад дангаараа зарлах болно гэдгийг мэдэгджээ.

1985 оны энэ өдөр Анатолий Карповтой шатрын дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хүч үзсэн 22 настай Гарри Каспаров 13: 11 харьцаатайгаар ялалт байгуулжээ.

1989 оны энэ өдөр Зүүн Берлиний иргэдийг баруун Берлин руу чөлөөтэй нэвтрэх гарч нээгджээ. Берлины хана нурж эхлэв.

1991 оны энэ өдөр Оросын Ерөнхийлөгч Ельцин Чечен-Ингушийн Автономит Улсад онц байдал тогтоох тухай зарлиг гаргажээ.

1992 оны энэ өдөр Европ дахь ердийн зэвсгийн тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1994 оны энэ өдөр Шри Ланкийн Ерөнхий сайд Чандрика Кумаратунга тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогджээ.

2001 оны энэ өдөр АНУ нь Араб, Исламын шашинт улсын иргэдэд виз олгох журмыг чангатгахаар болжээ. Тэдгээр улсын иргэдийг 9-р сард Нью Йорк, Вашингтонд болсон террорист халдлагатай холбоотой байж болзошгүй хэмээн үзсэн учир.

2004 оны энэ өдөр Firefox 1.0 гарчээ.

2005 оны энэ өдөр амиа золиослогчид Иорданы Амман хотын гурван зочид буудалд халдаж, дор хаяж 60 хүний ​​аминд хүрчээ.

2019 оны энэ өдөр Энэтхэг ба Пакистан харилцан визгүй зорчих хоёр улсын хил дамнасан шугам нээжээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.