Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн тэргүүн баян КАРЛОС СЛИМИЙН ДОЛООН ҮНЭН

 “Ма й к р о с о ф т ” к о р п о р а ц и й г үүсгэн байгуулагч Билл Гейтсийн “дэлхийн тэргүүн баян” гэгдсэн 15 жилийн “ноёрхол”-ыг өөрчилж чадсан Карлос Слим Хелү гэж хэн бэ. Карлос Слим нь “Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн баячууд”- ын энэ оны жагсаалтад 53.5 тэрбум долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн билээ. Тэрбээр 1940 оны нэгдүгээр сарын 28-нд Мексик улсад ливан цагаачийн гэр бүлд мэндэл жээ. Карлос Слимийн бизнесийн гараа найман настайгаас нь эхэлсэн гэж үзэж болох аж.

Тэр үед Карлос аавынхаа дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд тусалдаг байсан гэдэг. 1952 онд эцэг нь нас барсан ч түүнд өөрийн бизнесээ эхлүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хө рөнг ө өвлөгдөн иржээ. Мексикийн үндэсний автоматжуулалтын их сургуулийг инженер мэргэжилтэйгээр 1961 онд төгссөнийхөө дараа эцгээсээ өвлөн авсан хөрөнгөө ашиглан томоохон бизнест хөл тавьсан аж.

Тэр санхүүгийн салбарт нэлээд ашигтай ажиллаж, удалгүй их дэлгүүр, ресторан, үл хөдлөх хөрөнгө, эмнэлэг, барилга, уул уурхай, тамхи, төмөр зам зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Grupo Galas S.A" группийн ихэнх хэсгийг эзэмших болсон аж. Foreign Policy, Telegraph, Wall Street Journal, CS Monitor, Forbes, CNN-ийн мэдээлэлд үндэслэн Карлос Слим Хелүгийн “долоон үнэн”-ийг тодорхойлжээ.

1. Хөгжиж буй орноос төрсөн анхны дэлхийн баян хүн. Өнгөрсөн жил Бразил болон Орос улсад тэрбумтны тоо хоёр дахин өссөн бол Хятад улс 64 тэрбумтантайгаараа Америкийн дараа хоёрдугаарт жагсчээ. Карлос Слим нь харилцаа холбоо, банк, төмөр зам, ресторан зэрэг 220 компанийн эзэмшигч бөгөөд өнгөрсөн онд түүний хөрөнгө 18.5 тэрбум доллараар өссөн байна.

2. Мексикийн "Mr. Monopoly". Түүний “Telefonos de Mexico” /Telmex/ компани Мексикийн харил цаа холбооны салбарын 90 хувийг өөрийн хяналтдаа байлгадаг байна. Түүгээр зогсохгүй Мексикийн хам гийн нөлөө бүхий Comertel Argos, Red Uno, Uninet, Sanborns, Teleco, America Movil, SEARS, Telcel, Codetel, Bachoco, Cigatam зэрэг компанийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг ба Herbalife, Televisa, Compusa, Soulkeeper-company, Volaris, Coca Cola зэрэг компанийн их хэмжээний хувьцааг эзэмшдэг аж. Энэ бүхнээс Мексикт хэр нөлөөтэй хүн бэ гэдэг нь тодорхой юм.

Олон улсын зарим байгууллагаас хийсэн судалгаагаар түүний монополь байдал нь Мексикийн ард түмэнд сайн нөлөө үзүүлдэггүй гэж үзсэн байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар тус улс харилцаа, холбооны хувьд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 30 орны нэгээр шалгарсан байна. Мэдээж энэ нь Мексикийн хэрэглэгчдэд “Telmex”-ээс өөр сонголт байхгүйтэй холбоотой.

3. Тэр “Нью-Йорк таймс”- ыг барьцаалсан. Карлос “НьюЙорк таймс” компанийн 6.9 хувийг эзэмшдэг ба өнгөрсөн жил 250 сая долларын хэвлэх үйлдвэр авахаар барьцаа болгон зээл авчээ. Үүнийг санхүүгийн сүйрлээс аварсан явдал хэмээн тайлбарлах хүн цөөнгүй аж.

4. Бейсболын хорхойтон. Хөлбөмбөг Мексикт өргөн тархсан спортын төрөл боловч Слим бэйсболын хорхойтон гэнэ. 1998 онд тэр Мексик хотын сэтгүүлд олон нийтийн мэддэггүй бейсболын түүхийн тухай өгүүлэл бичиж, USA today-д ярилцлага өгч байжээ.

5. Америкийн их наяд – тан болно. Карлос Слимийн цэвэр хөрөнгө Мексикийн ДНБ-ий долоон хувьтай тэнцэнэ. Түүний жилийн орлого тус улсын төсвийн 25 хувьтай тэнцэж, үнэт цаасны зах зээлийн 40 хувийг атгадаг аж. Foreign Policy-ийн Бриан Винтэр “Тэр өөрийн эзэмшдэг Alcoa, Phillip Morris, Sears, Best Buy, TGIFriday’s, Dunkin’ Donuts, Marriott, Citibank, JetBlue зэрэг компаниас 909 тэрбумын ашиг олох болно” гэж хэлсэн байдаг. “Apple” корпорацийн гурван хувийн хувьцааг 1997 онд “iMac”-аа гаргахын өмнө нь тэр худалдаж авч байв. Карлос Слимийг худалдан авах үед “Apple”-ын нэгж хувьцааны үнэ 17 доллар байсан бол жилийн дараа нэгж хувьцааны үнэ 100 доллар болж, анхны үнээсээ зургаа дахин өсөж байсан гэдэг.

6.Ливан гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Хулио Слим Хаддад нь 1902 онд Ливанаас Мексикт цагаачилж ирсэн аж.

7. Тэр алдартай харамч. Залуу наснаасаа л Слим санхүүгийн талд нэлээд хатуу чанга байжээ. Тэр зургаан унтлагын өрөөтэй жирийн байранд амьдардаг бөгөөд тэнд гурван аравныг өнгөрөөсөн аж. Давчуу, зай муутай унтлагын өрөө нь “Манхэттений зочид буудлын өрөөний хэмжээ”-тэй ижил гэнэ. Карлос Слимийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хойрго ханддаг гэсэн шүүмжлэл байнга дагадаг. Харин тэрбээр "Бид Санта Клаус шиг зүгээр юм тараагаад байхаасаа илүү зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ядуурал бол зөвхөн тусламж, хандиваар шийдчих асуудал биш” гэж хэлсэн гэдэг.

Г.ӨЛЗИЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.