Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзлаа

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ерөнхий захирлын урилгаар Швейцар улсын Женев хотноо айлчилж тус байгууллагын үйл ажиллагаатай  танилцаж байгаа Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ДОӨБ-ын Ерөнхий захирал Фрэнсис Гарритай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр байгууллагын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.
 Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн Газар оюуны өмчийн хамгааллын асуудлыг эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилттой холбон үзэж байгаа бөгөөд үүний хүрээнд оюуны өмчийн мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, оюуны өмчийн бүх нийтийн боловсрол олгох, мэдээлэл түгээх зэрэг чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан байдаг” тухай онцлон тэмдэглэлээ.

Дэлхийн нийтийн хөгжлийг дагаад Монгол Улсын эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь Монгол Улс даяар дагаж мөрдөх оюуны өмчийн үндэсний стратегийг боловсруулах асуудал гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байв.
Үүнтэй холбогдуулан манай Засгийн газар энэ чиглэлээр бусад гишүүн улс орнуудын хийсэн ажил болон ДОӨБ-ын байр суурьтай танилцан, энэ асуудлын хүрээнд туршлага судлах, мэргэжил, арга зүйн туслалцаа авах байдлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Тэргүүн шадар сайд  илэрхийллээ.

Монгол Улс ба ДОӨБ хоорондын цаашдын хамтын ажиллагаа өргөн хүрээнд улам бүр үр бүтээлтэй хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хоёр тал илэрхийлж ноён Фрэнсис Гаррийг Монгол оронд айлчилж Оюуны өмчийн тогтолцоотой танилцахыг хүслээ. .

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.