Манай өв соёл болсон морин хуур маань 2002 онд дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр Монгол Улсын нэр дээр бүртгэгдсэн нь өдгөө олон оронд тархан, дэлгэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн морин хуурын холбоо (WMA) байгуулагдсан юм.
Тус холбооны дарга, морин хуурч А.БатЭрдэнийн санаачилгаар Олон улсын морин хуурчдын наадам Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа ирэх сарын 27-оос тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл явагдах гэж байна. 2008 онд анх зохиож байсан уг арга хэмжээ энэ удаа “Наадам-уралдаан” уриатайгаар Ерөн хийлөгчийн ивээл дор болох юм. Наадмын нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 2-нд болох бөгөөд гадаад, дотоодын 210 морин хуурч хөгжимдөж, хуур амилуулах юм билээ.







0 Сэтгэгдэл