Монголын энх тайван найрамдалын нийгэмлэгүүдийн холбоо “Дэлхийн монголчуудын чуулган”-ыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн олон оронд тархсан суурьшсан монголчуудын харилцааг сэргээх зорилготой энэхүү чуулганыг долдугаар сарын 15-18-нд ОХУ-ын Буриадад зохион байгуулахаар болжээ. Чуулганы хөтөлбөрт “Даяаршил ба дэлхийн монголчууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёл, олон төрөлт спортын уралдааныг зохион байгуулна. Мөн монгол туургатны бөхийн барилдаах болох юм.







0 Сэтгэгдэл