Хотын дарга Улаанбаатар хотноо айлчилж буй дэлхийн банкны Монгол, Хятад улсыг хариуцсан Тогтвортой хөгжлийн газрын менежер Эдэ Ижжаситай өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн захирагч хөрөнгө мөнгө ихээхэн шаардлагатай дэд бүтэц, далан суваг, шуудууны асуудлыг шийдвэрлэхэд Дэлхийн банк мэт донор байгууллагын урт хугацааны зээл шаардлагатай байгааг дуулгалаа. Хариуд нь Дэлхийн банкнаас “Нийтийн аж ахуйг сайжруулах” төслийн багтай хамтран гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн судалгааг хийж дууссанаа мэдэгдсэн юм. Уг судалгаа нь гэр хорооллын хог хаягдал, дулаалга, ундны усны асуудлыг шийдвэрлэх талаар Дэлхийн банк, Улаанбаатар хоттой хэрхэн хамтран ажиллах тухай юм байна.







0 Сэтгэгдэл