“Улсын филармонийн удирдаач Б.Лхагвасүрэн, гоцлол хөгжимчин Б.Анар нар дэлхийн шилдэг киноны хөгжмийг өөрийн найрал хөгжимд хөрвүүлсэн гурав дахь тоглолтоо хийх гэж байна. “Cinema night” тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Хөгжим бүжгийн коллежийн найрал дуучид, “А-Sound” хамтлагийн гитарчин Атка, гоцлол дуучин Д.Отгонжаргал зэрэг уран бүтээлчид оролцох ажээ. Гуравдугаар сарын 4, 5-ны үдэш Улсын филармонийн концертын их танхимд “Ийм нэгэн явдал”, “Кавказад тохиолдсон явдал”, “James Bond”, “Индиан Жонсон” зэрэг алдарт киноны хөгжим эгшиглэх нь ээ.







0 Сэтгэгдэл